Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэж буй арга хэлбэрээс шалтгаалан цагдаагийн байгууллага уламжлалт арга барилаар гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй болж, шинэлэг арга барил, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээр ажиллах шаардлага бий болж байна.
Энэ ажлын хүрээнд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх нь” онол практикийн хурлыг Хэрэг бүртгэх албанаас санаачлан ХЗДХЯ, ЦЕГ-тай хамтран улсын хэмжээнд 2 үе шаттай зохион байгуулсан.
Эхний үе шатанд хангай, говийн, баруун, зүүн бүсийн аймгуудыг бүсчилсэн байдлаар хувааж, онол практикийн хурлыг зохион байгуулж бүс тус бүрээс шалгарсан итгэлүүдийг хоёрдугаар шатанд ирүүлсэн бөгөөд нийтдээ 109 итгэл тавигдсанаас хоёрдугаар шатанд 62 итгэлийн ХСИС-ийн “Инноваци төв”-ийн эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг уншиж, танилцан 6 шалгуур үзүүлэлтээр 12 итгэлийг шалгаруулжээ.
Тэгвэл өнөөдөр “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх нь” онол практикийн хурлаар хоёрдугаар шатанд шалгарсан 12 итгэлийн хэлэлцүүлэг боллоо.

Энэхүү хурлын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ХЗДХЯ, ГХУСАЗЗ, УЕПГ, ЦЕГ-ын алба, хэлтсийн алба хаагчид, нийслэл дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсийн дарга, алба хаагчид, ШШҮХ, ХСИС, ШУТИС, Орхон их сургууль, Улаанбаатар их сургууль, ЕБС-ийн эрдэмтэн багш , судлаачид, ХХЗХ, ГЕГ, ХЭҮТ зэрэг албан байгууллагын нийт 60 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Өнөөдрийн хурал нь хууль сахиулах үйл ажиллагаанд дэлхийн улс орнуудын тэргүүний дэвшилтэд техник технологи, инноваци нэвтрүүлэх замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, мөрдөн шалгах ажлын үр дүнг дэшлүүлэх зорилготой аж.
ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал:
Цагдаагийн байгууллагын хувьд мэдээлэл технологийн төвтэй байдаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сүүлийн үеийн техник технологийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажилд ашиглан тодорхой үр дүнд хүрч байгаа. Монгол улсад бүртгэгдэж байгаа гэмт хэргийн талаар статистик тоон баримтаас харахад хулгайн гэмт хэрэг хамгийн өндөр хувийг эзлэж байна. Тиймээс камерийн нэгдсэн цэгт цогц системийг нийслэлийн хэмжээнд хийхээр Цагдаагийн байгууллагаас ажиллаж байна. Энэ ажилд төр засгаас тодорхой хэмжээний төсөв батлуулсан. Цаашдаа олон улсын жишгээр камерийн хяналт нь хүнийг царайгаар таньдаг, ухаалаг камерийг нэвтрүүлэх судалгаа шинжилгээний ажлууд хийгдээд явж байна.
Дэвшилтэд технологи, инноваци нэвтрүүлэх замаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, мөрдөн шалгах ажлын үр дүнг дэвшлүүлэх нь чухал
Монгол улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл:

Монгол улсад инновацийн тухай хууль батлагдсанаас хойш бүхий л салбарт инновацийг нэвтрүүлэх ажил эрчимтэй хийгдэж байгаа. Энэ ажилтай уялдуулан хууль сахиулах салбарт ч гэсэн инновацийг нэвтрүүлэх ажлууд тодорхой түвшинд хийгдэж байна. Тэр дундаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инновацийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай чухал ажил. Өнөөдрийн “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх нь ” онол практикийн хурлын гол ач холбогдол нь бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ямар инновацийг хэрхэн яаж нэвтрүүлсэн бэ, тэндээс ямар үр дүн гарав, ямар инновацийг нэвтрүүлэх шаардлагатай байгаа вэ, өнөөдөр бидэнд ямар нөөц байгаа вэ, аль хэдийн бий болсон шинжлэх ухааны байгууллагууд, судлаачдын инновацийг урьдчилан сэргийлэх ажилд хэрхэн яаж нэвтрүүлэх вэ хэрхэн яаж хоорондоо холбоотой ажиллах вэ гэдэг талаар хэлэлцүүлэг хийгдлээ. Дэлхийн улс орнуудад шинжлэх ухаан, техник, технологийн сүүлийн үеийн ололтуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инновацийг нэвтрүүлснээрээ ямар үр дүнд хүрч байгаа тодорхой жишээ, сайн туршлагууд бидэнд байгаа учраас тэр ажлыг Монгол улсад нэвтрүүлж хэрэгжүүлэх ажил хамгийн чухал.
ХСИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, доктор, профессор Б.Бат-Эрдэнэ:

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил өөрөө Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд гол чиглэл байдаг. Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллага энэ чиглэлээр тодорхой бодлого баримталж ажиллаж байна. Гэмт хэргийг гарсны дараагаар илрүүлэх гэж зүтгэх биш, гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх нь чухал гэж үзээд үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Харин энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инновацитай хослуулан хэрэглэх бол энэ чиглэлийн ажил илүү үр дүнтэй, далайцтай болох юм.
Өнөөдрийн онол практикийн хуралд зориулан ХСИС-ийн эрдэмтэн судлаачид багш нар 10 илтгэлийн бэлдэж, олон нийтэд танилцуулж байна. Олон төрлийн шинэ санал санаачилга гарлаа. Энэ шинэ санаанууд маань гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд шинэлэг арга болно гэж найдаж байна.
ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд:

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь цогцоороо шийдэгдэж байж хотын аюулгүй байдлын асуудал шийдэгдэнэ. Монгол улсын нийт хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатарт хотод суурьшдаг. Үүнээс гадна 2017 оны эхний 9 сард авсан дуудлага мэдээллийн 63 хувийг Улаанбаатар хот үйлдэгдсэн хэрэг эзэлж байна. Тиймээс бид Улаанбаатар хотод гэмт хэрэгтэй тэмцэх инноваци, дэвшил технологийг оруулж ирэх шаардлагатай байна. Энэ ажлын хүрээнд 2017 онд Улаанбаатар хотод аюулгүй хот төсөлд гол 3 хэлбэрийг оруулж өгсөн.
• Эргүүл
• Гэмт хэргийн хяналтын тоон систем
• Телекамер гурван асуудлыг тус тусад нь дэд хөтөлбөр болгон хэрэгжүүлсэн.
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн ахмад Д.Будзаан:

Улаанбаатар хотод байгуулагуудад хэрэглэгдэж буй 100 гаруй мянган хяналтын камер байгаа. Харин үйл энэ хяналтын камерын үйл ажиллагааны зардалд жилд нэг тэрбум гаруй төгрөг зарцуулж байна. Үүнээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй 3000 орчим хяналтын камер байгаа. Гадны улс орнуудад машины хар хайрцгийн камерыг ихээр хэрэглэж байгаа бол Монгол улсад идэвхтэй хэрэглэж байгаа 800 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Энэ машины хар хайрцаг нь 200-300 орчим мянган төгрөгний үнэтэй. Иргэд өөрсдийн машины эд ангийг хамгаалах чиглэлээр автомашиндаа авч тавих хэрэгтэй. Ингэснээр нэгдүгээр зам тээврийн осол буурна. Хоёрдугаар автомашины эд ангийг хуулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ. Гуравдугаар хурд хэтрүүлэх үзэгдэл буурна. Хурд хэтрүүлэх явдал буурснаар зам тээврийн осол буурах боломжтой юм.












Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
