Оюутнуудын илтгэх ур чадварын тэмцээн болно

2018 оны 05-р сарын 09 өдөр, 10 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
32090008_1832482783468627_2256676560071294976_n

Оюутнуудын илтгэх ур чадварыг дээшлүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж логик сэтгэлгээ, гарц гаргалгааг сайжруулах зорилгоор Отгонтэнгэр Их Сургууль, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Гэгээлэг бүхний тэргүүнд хамтдаа алхацгаая” сэдэвт Оюутны илтгэх ур чадварын тэмцээнийг энэ сарын 19-ий өдөр МЗХ-ны “Залуус танхим”-д зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээнд их, дээд сургуулиудын I-IV ангийн оюутнууд хамрагдах боломжтой ба “Монгол оюутан Монголын ирээдүй”, “Гэгээ үргэлж зөв рүү хөтөлдөг”, “Төгсөх хавар”, “Монгол брэнд” гэсэн сэдвүүдээр өрсөлдөх аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх