Татвар төлөгчдөдөө баярлалаа!
Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж, татвар төлөгчдөдөө талархал илэрхийлдэг билээ. Эдүгээ 19 дэх жилдээ тэмдэглэж буй “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн уриа нь “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ”. Өнөө жилийн “Татвар төлөгчдийн өдрүүд” Татварын ерөнхий газар анх удаа Монгол Улсын төсвийг бүрдүүлж буй нийт татвар төлөгчдөө талархал илэрхийлж, хүн бүрт цахим хэлбэрээр талархал илгээснээр эхэллээ. Цахим талархлыг татвараа төлсөн иргэн, ААН, байгууллагууд www.etax.mn, www.ebarimt.mn цахим хуудсуудаар шалгах бөгөөд өөрсдийн төлсөн татвараа олон нийтэд түгээх боломжтой юм байна.
Татварын талаар төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан иргэдийг хамгийн ихээр энэ сэдвийг сонирхуулах болсон “том шалтгаан” бол НӨАТ-ын баримт юм. Тоо баримтаас харахад 2018 он гарсаар нийт 108,483,246 баримт хэвлэж, 71,965,001 нь баталгаажжээ. Энэ бол иргэдийн татвараа төлөх итгэлийг сэргээсэн, татвар төлөлтийн ач холбогдлыг нийгмийн ухамсар, эдийн засгийн үр ашгаас хүртэх хамгийн зөв технологийн хэлбэр гэж үзэхэд хүргэсэн санал санаачилга болсон. Татвар төлөлтөд хариуцлагатай хандаж, “нэг ширхэг иргэн” хүний хувь нэмэр үүрэг ролийг хамгийн сайн тодотгосон “Е баримт” маш олон талын ач холбогдолтой. Наад зах нь “Би хариуцлагатай татвар төлөгч, би баялаг бүтээгч, бүтээлч иргэн” гэх хариуцлагаас түрүүлж “НӨАТ”-ын азтан болох, төлсөн татвараасаа хувь хүртэх тэр шударга зарчим илүү таалагдсан. Үүний цаана хүссэн хүсээгүй иргэнд татвар төлөх ухамсарт зорилго буй болж төлөвшиж байдаг.

Нэг үеэ бодвол татварын байгууллагаас иргэд рүү чиглэсэн ажлуудыг эрчимтэй хийх болсон. Татвар төлөх сэтгэлгээг төлөвшүүлэх үүднээс төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ орон даяар ерөнхий боловсролын сургуулиуд болон их, дээд сургуулиуд дээр Татварын улсын ахлах байцаагч нар очиж, “Би-Ирээдүйн татвар төлөгч” сэдэвт нээлттэй хичээлийг заах аж. Энэ хичээлээ БСШУСЯ-тай хамтран нийслэлийн хэмжээнд 38 их, дээд сургуулийн оюутнууд, 100 гаруй ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад заахаар төлөвлөжээ. Мөн ирээдүйн татвар төлөгчдийн сэтгэлзүй, ухамсрыг бэлтгэх үүднээс “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” сэдэвт гар зураг, зохион бичлэг, үндэсний тоглоом бүтээх уралдааныг зохион байгуулж байна.
“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн бас нэг шинэ мэдээ нь “Татварын тайлангаа хэрхэн илгээх вэ?”, “Татвар төлөгч танд асуулт байна уу?”, “Татварын үйлчилгээний талаархи шинэчилсэн мэдээлэл” зэрэг сэдвээр татвар төлөгч иргэн, ААН, байгууллагууд дээр нь очиж сургалт явуулах аж. Түүнчлэн Татварын албаны ахмадууд “Ebarimt-аа хэрхэн бүртгүүлэх вэ?” сэдэвт сургалтыг сум, дүүргийн Хорооны байранд зохион байгуулж, тухайн орон нутгийнхаа ахмадуудыг сургалтад хамруулна.
Татвар төлөгчдөдөө хүрч үйлчлэх энэ арга хэмжээний хүрээнд Татварын алба, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоотой хамтран зах, худалдааны төвүүдээр очиж “Татвар төлөгч танд зөвлөе” уриан дор бизнес эрхлэгчдэд ажлын байран дахь зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, цахим төлбөрийн баримтын системд холбох ажлыг зохион байгуулахын зэрэгцээ НӨАТ-ын и-баримт олгож байгаа ААН, байгууллагуудыг сурталчлах юм. Ийнхүү татвар төлөгчид, татварын байгууллагатайгаа хамтдаа 19 дэх жилээ хамтдаа угтаж, сэтгэлгээний шинэ өөрчлөлттэйгээр татвар төлөлтийн нэгэн шинэ цаг тооллыг эхлүүлж байна. “Татвар төлөлтийн өдрүүд”-ийг 20 дахь жилдээ тэмдэглэхдээ улам олон сайн мэдээтэй, шинэ түвшинд угтана гэдэгт найдаж байна. Татвар төлөгч Танд баярлалаа.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
