Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан тэнхимийн гишүүд орон нутагт ажиллаж буй. Ажлын хэсэгт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ХНХ-ын сайд С.Чинзориг тэргүүтэй албаныхан багтаж байна. Тэнхимийн гишүүд өчигдөр, өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Тэнхимийн гишүүд өчигдөр аймгийн иргэдтэй уулзсан бол өнөөдөр БСШУС-ын сайд салбарын багш, ажилчидтайгаа уулзлаа.

Тус аймагт төрийн өмчийн 27, хувийн өмчийн 1, нийт 28 сургуульд өдрийн ангийн 501 бүлэгт 11358, дүйцсэн хөтөлбөрөөр 382, нийт 11,740 сурагч суралцаж байна. Ерөнхий боловсролын 5 ангийг 1034, 9 дүгээр ангийг 1070, 12 дугаар ангийг 908 сурагч тус тус 2018 онд төгсөнө.
ЕБС-ийн 21 сургуулийн 2677 орны хүчин чадалтай стандартын 24, стандартын бус 6 дотуур байранд 1491 сурагч амьдрах хүсэлт гаргаж, бүрэн хамрагдлаа. Дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн 1322 нь малчны хүүхэд байгаа нь байранд амьдарч буй сурагчдын 88,7 хувийг эзэлдэг.
Ерөнхий боловсролын сургуульд 1323 хүн ажиллаж байгаагийн 53,1 хувь буюу 703 үндсэн багш ажиллаж байна. Аймгийн хэмжээнд зөвлөх 5, тэргүүлэх 159, заах аргазүйч 275 багш ажиллаж байна. Нийт багш нарын 62,4 хувь нь мэргэжлийн зэрэгтэй багш ажиллаж байна.

Сургуулийн өмнөх боловсролын 29 цэцэрлэгийн 148 бүлэгт 4572 хүүхэд хүмүүжиж байгаагаас 3580 нь цэцэрлэгийэ ангид, 992 нь хувилбарт сургалтаар суралцаж байна. Энэ хичээлийн жилд 1080 хүүхэд шинээр элсэж, халамж эдэлдэг 27, хөгжлийн бэрхшээлтэй 33 хүүхэд хүмүүжиж байна. Бүлэг дүүргэлт 31 байна.
СӨБ-ын байгууллагад 513 хүн ажиллаж байгаагийн 131 нь үндсэн багш, 116 нь туслах буюу нийт ажиллагсадын 48,1 хувийг эзэлж байна.
Говь-Алтайчууд сурлагын амжилтаараа тэргүүлдэг
“Багшийн хөгжил”, “Сургалтын чанарыг ахиулах”, “Оюунлаг Алтай” хөтөлбөрүүдийг аймгийн ИТХ-ын тэрргүүлэгчдийн тогтоолоор батлуулан хэрэгжүүлсэн байна. 2017 онд Орон нутгийн хөгжлийн сангаас Сургалтын чанарыг ахиулах хөтөлбөрт 20,1 сая, Багш хөгжлийн хөтөлбөрт 25,8 сая төгрөг зарцуулж, сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудын сургалт болон үйлчилгээний орчинг сайжруулан, иргэдэд хүрэх үйлчилгээг хүртээмжтэй болгон, сургалтын чанарт ахиц гарч, ЭЕШ-ын гүйцэтгэлээр 2015 онд 17- байранд, 2016 онд 11-р байранд, 2017 онд 7-р байранд орж, амжилт жилээс жилд ахисан үзүүлэлттэй байгаа аж.
- Түүх, нийгмийн хичээлийн ЭЕШ-ын дүнгээр 2017 онд улсад 4-5-р байранд орлоо. Түүх, нийгмийн багш Г.Золзаяа, М.Хүүхнээ нар 2017 онд улсад 2 дугаар байранд орж, мөнгөн медаль хүртсэн.
- 2018 оны улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд Нийгмийн төрөлд Хантайшир эрдэм цогцолбор сургуулийн багш Г.Золзаяа 2 дугаар байр, мөнгөн медаль
- 2018 оны улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд Техник технологийн төрөлд Есөнбулаг сумын 3 дугаар сургуулийн багш Ш.Нинжбадгар 3-р байр, хүрэл медаль
- 2018 оны улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд Сэтгэх чадварын 12 дугаар ангийн төрөлд Хантайшир эрдэм цогцолбор сургуулийн сурагч Ш.Мөнхбат 3 дугаар байр, хүрэл медаль
- 2018 оны улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд Мэдээллийн технологийн 12 дугаар ангийн төрөлд бүтээлээр Есөнбулаг сумын 3 дугаар сургуулийн сурагч Г.Зандан-Очир 2 дугаар байр, мөнгөн медаль тус тус хүртсэн амжилтыг гаргаад байгаа аж. Томилолт үргэлжилж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
