ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас санаачлан Улаан-Үд хотноо Орос, Монголын бизнес уулзалтыг зохион байгуулж байна.
“Буриад Улс, Монголын Хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт уг уулзалтад Монголоос МҮХАҮТ-ын гишүүн бизнесмэнүүдийн төлөөлөл 100 гаруй хүн хүрэлцэн иржээ. ОХУ-аас 80 гаруй компанийн төлөөлөл, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас уригдан ирсэн бизнесмэнүүд хоёр өдрийн туршид хамтран ажиллах чиглэл, арга замуудаа хэлэлцэх юм. Өнөөдөр өглөө эхэлсэн бизнес уулзалтыг Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга И.Н.Зураев нээж үг хэллээ. Монголын төлөөлөгчдийг тэргүүлж буй УИХ-ын гишүүн Н.Оюундарь Монголын хөрөнгө оруулалтын боломжийн талаар хөрш орнуудын бизнес эрхлэгчдэд танилцуулав.
Бизнес уулзалтад Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн зөвлөх О.Эрдэнэчимэг, чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Ганболд нар оролцож, зөвлөх Ц.Ганболд Монголдахь Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсүүдийн хөрөнгө оруулалтын орчин, давуу талуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Энэхүү бизнес уулзалт нь аугаа их ялалтын 73 жилийн ойтой давхцаж нээгдэж байгаагаараа онцлог бөгөөд өчигдөр манай төлөөлөгчид Улаан-Үд хотноо зохион байгуулсан Ялалтын баярын парадыг үзэж сонирхлоо. Н.Оюундарь тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов хүлээн авч уулзаж Буриад-Монголын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтад Буриадын Засгийн газрын хоёр орлогч дарга, Эдийн засгийн болон Аж үйлдвэр, худалдааны сайд нар байлцав гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
