Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа өнөөдөр (2018.05.11) Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн 4 дэх шатны үнэлгээг хийхээр манай улсад ажиллаж буй Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб, тус сангийн Монгол дахьсуурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн С.Эрдэнэ “Олон улсын валютын сангийн Засгийн газартай хамтран явуулж байгаа үйл ажиллагааны үр дүнг байнга анхааралтай ажиглаж байна” хэмээн онцлов.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа нар энэ үеэр хэд хэдэн тодорхой асуудлыг Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиебт тавьж, санал солилцсон.
Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб “Монгол Улсад гурав дахь удаагаа ажиллахдаа анх удаагаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзаж байна” хэмээн тэмдэглээд хэлэлцээрийн дагуу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн үетэй харьцуулахад эдийн засагт гарсан өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.
Талууд, төсвийг алдагдалтай баталдаг, төсвийн алдагдал буурахгүй байгаа талаар болон хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой бусад асуудлаар ярилцаж, харилцан санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
