Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Новости Монголии” сонины санаачилгаар Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ хамтран анх удаа Орос хэлний сургалттай сургуулиудын сурагчдын дунд “Миний мэдэх Орос орон” (Россия, которую я знаю) зохион бичлэгийн уралдааныг өнгөрсөн гуравдугаар сард зарлан зохион байгуулсан юм. Тэгвэл тус уралдаанд оролцож тэргүүлсэн сурагчдын шагналыг өнөөдөр гардууллаа.
Уг арга хэмжээнд МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Евгений Иванович Лиштованный, Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн атташе Ксения Панкова, монгол судлаач Юрий Николаевич Кручкин болон уралдаанд оролцсон орос хэлний сургалттай сургуулиудын сурагч, багш нар оролцсон юм.

Орос хэлний сургалттай сургуулиудын 11-12 дугаар ангийн сурагчдын дунд зохиогдсон эл уралдаанд нийт 49 хүүхэд оролцсноос ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх 14 дүгээр сургуулийн 11 А ангийн сурагч Н.Энхдөлгөөн тэргүүлж нэгдүгээр байрт шалгарлаа. Шагналыг МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг гардуулан сурагч Н.Энхдөлгөөнд амжилт хүсэв.
Удаах байрт Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургуулийн сурагч Н.Саран, гуравдугаар байрт “Руссая гимназия” үлгэр жишээ дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ундаръя нар шалгарсан бөгөөд шагналыг ОХУ-ын ЭСЯ-ны яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Евгений Иванович Лиштованый, Монгол судлаач Юрий Кручкин нар гардууллаа.
МОНЦАМЭ агентлаг ОХУ-ын ЭСЯ-тай хамтран “Миний мэдэх Орос орон” уралдааныг үргэлжлүүлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо. Мөн тус агентлагаас таван хэлээр эрхлэн гаргадаг сонинуудын нэрэмжит зохион бичлэгийн улсын уралдааныг жил бүр зохион байгуулж өргөжүүлнэ хэмээн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг мөн үеэр онцлов.
Тухайлбал “Хүмүүн бичиг” сониноос “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 21 дэх жилдээ зохион байгуулаад байгаа юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
