Нийслэлийн хамгийн том дүүрэг болох Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга Э.Бат-Амгалан тэргүүтэй тус дүүргийн намын хорооны удирдлагууд, намын хорооны дэргэдэх ТББ-ын дарга нар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн урилгаар хүрэлцэн ирсэн Германы Социал демократ намын удирдах зөвлөлийн дэргэдэх намын сургуулийн захирал, сайн дурынхны рефератын дарга Клаус Тобар, Тюринген мужийн намын гишүүд хариуцсан ажилтан Селина Шерик болон Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд МАН-ын УЗ-ийн дэргэдэх Гадаад харилцааны хэлтсийн дарга Х.Сайхансанаа, Орон нутаг намын хөгжлийн хэлтсийн Улс төрийн ажилтан Н.Хангал нар оролцсон бөгөөд тус уулзалтаар МАН, ГСДН-ын үзэл баримтлал, үйл ажиллагааны талаар санал солилцож туршлага хуваалцлаа.
Хоёр тал цаашид хамтын ажиллагаагаа өргөтгөхөд онцгойлон анхаарч, намын залуу боловсон хүчний боловсролыг дээшлүүлэх тал дээр түлхүү ажиллахаар тохиролцлоо.
БЗД-ийн МАН-ын хороо нь өнгөрсөн хугацаанд ОХУ-ын Буриад улсын “Нэгдсэн орос” нам, БНХАУ-ын Эрээн хотын “Коммунист” намын үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцож байсан билээ.
Дүүргийн намын хорооны удирдлагуудын зүгээс НАШБ-уудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийн хүрээг тэлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх тал дээр голлон анхаарч байгаагийн нэг хэлбэр нь гадны улс орны улс төрийн намуудтай туршлага солилцож тэдний хэрэгжүүлж буй эерэг шинэлэг санаачлагуудаас санаа аван үйл ажиллагаандаатусгаж байгаа явдал юм.
БЗД-ийн МАН-ын хороо нь 2018-2020 оныг дуустал оюутан, залуусын хүсэл зорилгыг дэмжин ажиллахад намын байгууллагынхаа бодлого, үйл ажиллагааг чиглүүлж байгаа гэдгээ дүүргийн намын хорооны дарга Э.Бат-Амгалан илэрхийлж байлаа.




Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
