Сарын цээр өдөр

2018 оны 05-р сарын 16 өдөр, 08 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich

-Аргын тооллын 5 сарын 16. Лхагва (Буд) гараг/ 2018 /
-Зуны эхэн улаагчин могой (бага) сар, 2 хар мэнгэ, уул суудалтай.
-Билгийн тооллын шинийн 1, шар бич, чөлөөт эх-3 од, суудал гал, мэнгэ 5 шар, идэрийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:13-20:24.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул сарын цээр өдөр тул цээрлэвэл зохилтой.
-Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.

Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх