Өнөөдөр шарагчин тахиа өдөр

2018 оны 05-р сарын 17 өдөр, 08 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 5 дугаар сарын 17. Пүрэв (Бархасвад) гараг/2018/
-Билгийн тооллын шинийн 2, шарагчин тахиа, гөрөөсөн толгой-4 од, суудал шороо, мэнгэ 4 ногоон, хотол чуулган барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:12-20:25.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Могой, тахиа, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, хонь, луу, нохой жилтнээ сөрөг муу.
– Санасан хэрэг бүтнэ. Хэл ам намдаах, арга эвийг олох, түргэн үйлсэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, замд гарахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх