“Нисэх-Миний ирээдүй” өдөрлөг болно

2018 оны 05-р сарын 18 өдөр, 10 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
32894074_1717875044948508_5447173662782259200_n

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш /2018.05.19/ “Нисэх-Миний ирээдүй” мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулагдана.
Нисэхийн салбарт ажиллах хүсэл, сонирхолтой оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулан нисэхийн чиглэлийн ямар мэргэжил эзэмших, гадаад, дотоодын их, дээд сургуулиудын мэдээлэл, ажлын байранд тавигддаг шаардлага гээд олон талын мэдээ, мэдээллийг нэг дороос авч болох өдөрлөг зохион байгуулагдах юм.

Тус өдөрлөгт Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний алба салбарууд, МИАТ ХК, Хүннү эйр ХХК, “Аэро монголиа” ХХК, Отгонтэнгэр, “Их-Засаг” зэрэг их, дээд сургууль гээд 20-оод байгууллага оролцоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх