Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр (2018.05.18) Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Хуулийн төсөлд Улсын болон цэргийн дайчилгааны зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс нэр томьёог тодорхойлж оруулж өгсөнөөс гадна дайчилгааны үндсэн арга хэмжээг дайчилгааны бэлтгэлийг хангах болон дайчилгаа явуулах үеүүдээр тодорхойлж, түүнийг эрх бүхий байгууллагуудын эрх, үүрэгт зааж өгсөн байна.
Нэмэлт, өөрчлөлт оруулахдаа одоо хүчин төгөлдөр үйлчилж буй “Дайчилгааны тухай” хуулийн бүтэц, хуулийн хамрах хүрээг хэвээр хадгалж, улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үеийн энэ хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудлыг бүрэн тусгаж, хуулийн нэр томьёог тодотгох, улсын дайчилгаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг тодорхойлох, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийн 2.5.1-т заасан “дайчилгааны тогтолцоонд дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, дайчилгааны материаллаг болон санхүүгийн нөөцийг дахин хуваарилах зорилгоор төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас хуулийн дагуу авч хэрэгжүүлж байгаа цогцолбор арга хэмжээг …”, 2.5.3-т “төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн ба хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүр хуульд заасан дайчилгааны даалгавраар хүлээсэн үүргээ биелүүлэх урьдчилсан бэлтгэлтэй байна” гэсэн зорилтуудыг хангах зорилгоор холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна.
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үед хэрэгжүүлэх арга хэмжээ илүү боловсронгуй болж, дайчилгааны талаарх субьектүүдийн чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо, бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлж, дайчилгаанд оролцогчдын эрх зүйн байдлын баталгааг хангахаас гадна хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилж, бусад хууль тогтоомжтой нийцэх ба Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эдийн засагт нэмэлт зардал гарахгүй юм.
Хуулийн төсөлтэй уялдуулан Монгол Улсын батлан хамгаалах тухай, Цэргийн албаны тухай, Дайны байдлын тухай, Зөрчлийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна .
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2018.05.18

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
