“Улаанбаатар марафон-2018”-д Хан-Уул дүүргээс 6000 иргэд оролцлоо

2018 оны 05-р сарын 21 өдөр, 08 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hab guih

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

2017 онд 30000 иргэн хамрагдсан бол 2018 онд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, монгол улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй иргэнэнэ жил бүртгүүлэн оролцож байгаа аж.

Энэ жил “Улаанбаатар марафон”-д  олон улсын гүйлтийн тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, аж ахуйн нэгж байгууллагын нийт удирдлага, албан хаагчид, ЕБС-ийн захирал, багш, сурагчид, 16 хорооны нийт 6000 иргэд Энхтайваны гүүрнээс маршаар алхаж олон улсын тэмцээнд идэвхтэй оролцлоо.

Өнгөрсөн жил Хан-Уул дүүргээс 5000 гаруй иргэд оролцсон бол энэ жил 6000 гаруй баг тамирчид оролцсоноороо онцлог байлаа.

Тус гүйлтэд Австрали, Америк, Бахрейн, Болив, Итали, Ирланд, Малайз, Герман, Канад, Киргиз, Кени, Лаос, Хятад, Шинэ зеланд, Хонг конг, Франц, Этиоп, Ямайк, Япон, Нидерланд, Орос, Сингапур, Африк, Өмнөд солонгос, Испани, Их Британи, Швейцари, Уганда, Зинбаб зэрэг дэлхийн 30 орны 400 гаруй тамирчин оролцож буйгаараа онцлог болж байна.










Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх