“Монголоо сонсъё” аяны хүрээнд энэ сарын 19-ний өдрийн 12.00 цагт “Саппоро” үйлчилгээний төвийн урд талбайд Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 31 дүгээр хороодын иргэдтэй уулзалт зохион байгуулжээ. Үргэлжлүүлээд 13.00 цагтХархорин үйлчилгээний төвийн талбайд 16, 17, 30 дугаар хороодын иргэдтэй уулзалт зохион байгуулж, Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төсөл, бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, иргэдийн өмнө тулгамдаад буй асуудал, гарц, шийдлийн талаар санал солилцсон байна.
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намындарга М.Чинболд тус арга хэмжээг нээж, хэлсэн үгэндээ 2012-2016 онд дүүргийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг онцлоод эрх баригч МАН-ын хэрэгжүүлж буй бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлжээ. “Ардчилсан намын нээлттэй өдөрлөг”-ийн үеэр Сонгинохайрхан дүүргийн харьяалах хороодын иргэдийгүнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, элэгний В, С вирусын явуулын шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс гадна“Өөрсдөө үйлдвэрлэе” үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний худалдаа, шатрын тэмцээн, хүүхэд, залуусын дунд “АХА” хөгжөөнт тэмцээн, хонжворт сугалаа зэрэг арга хэмжээ зохион байгуулж, төрөл бүрийн явуулын тоглоом, хөөсөн чихэр, зайрмагаар үнэ төлбөргүй үйлчилжээ. Мөн энэ үеэр залуу уран бүтээлчид ая, дуугаа өргөж, иргэдийн дунд санал, хүсэлтийн хайрцаг ажиллуулсан байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
