ИНЕГ энэ сарын 25-нд буюу баасан гаригт “Аваргуудын нэрэмжит үндэсний бөх”-ийн барилдаан зохион байгуулах гэж байна. Ингэхдээ Р.Нямдорж, Д.Данзан нартай хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан байна. Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нарын одоо хэрэглэж буй тамга тэмдэгийг шүүхээс хүчингүй болгож, өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд элдэв үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг үүрэгдсэн шүүгчийн захирамж гарсан. Гэтэл эдгээр хүмүүс нь энд тэндэхийн байгууллагуудтай барилдаан зохион байгуулан явж байгаа нь хууль бус үйлдэл, төсвийн мөнгийг хууль бусаар үрэн таран хийж байна хэмээн албан ёсны тамга тэмдэгтэй МҮБХ-ныхон ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, МИАТ-ын Гүйцэтгэх захирал Д.Баттөр нарт шаардлага хүргүүлжээ.
Шаардлагадаа “Танай байгууллага “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” ТББ-ын нэрийг хууль бусаар ашиглан, иргэд, аж ахуйн нэгжүүдийг төөрөгдүүлж, хуурч мэхлэх үйл ажиллагаа явуулж байгаа тус холбоог төлөөлөх эрхгүй Ц.Магалжав, Б.Бат-Эрдэнэ нарын этгээдүүдтэй Хамтран ажиллах гэрээ хийж Аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг 2018 оны 5-р сарын 25-ны өдөр хууль бусаар зохион байгуулж, албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдлээ нэн даруй зогсоохыг танаас хүсч, энэхүү шаардлагыг хүргүүлж байна” гэсэн байна.
Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.


Тамга, тэмдэгийг нь хүчингүй болгосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа гарч байхад хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учир МҮБХ-ныхны зүгээс ИНЕГ-ын дарга, МИАТ-ын Гүйцэтгэх захирал Д.Баттөр нарыг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн Авлигын эсрэг гэмт хэргийн 22.1-т зааснаар Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 22.7-д зааснаар Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, 22.8-д зааснаар Төсвийн хөрөнгийг зориулалтын бусар зарцуулах, 22.9-д зааснаар Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулахаар болсон байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
