Монгол улсын эдийн засагт өсөлт гарч, гадаад өр зээлээ дарж байна гэсэн мэдээллийг Засгийн газар олон нийтэд түгээж байгаа. Гэвч ард иргэдийн бодит амьдрал хүнд хэвээр байна. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажиллагчдын цалин хөлс туйлын бага, ажлын ачаалал их цаашид тэвчиж ажиллахад туйлын хүнд болсон байгааг өнгөрсөн 8 өдрийн суулт, үсээ хусуулсан тэмцэл, 41 настай залуухан хавдрын сувилагч өөрөө хорт хавдраар өвчлөн үс нь зулгарч, эрчимт эмчилгээнд орсон байгаа ганцхан жишээ зэргээс Та ooбүхэн харж байгаа байх.
Манай орны нэг сувилагч 3-4 сувилагчийн ажлыг дангаараа хийчихээд бүтэн сардаа хөгжингүй орны сувилагчийн нэг өдрийн цалинг л авч байна. Энэ бол хөдөлмөрийн мөлжлөг. Бид цалин нэмүүлэх биш хийсэн ажлынхаа хөлсийг л өгөөч гэдгийг Монгол Улсын Засгийн газраас шаардаж байгаа.
Засгийн газар “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн Улсын 3 талт хэлэлцээр”-ийг эхлүүлсэн боловч “Олон Улсын Валютын Сантай байгуулсан хатуу нөхцөлтэй гэрээнд цалин хөлсийг царцаах заалт” байгаа гэсэн нэрээр асуудлыг шийдвэрлэхгүй өдийг хүрч “Ажил хаялт” хийхэд хүргээд байна.
Дэлхийн улс орнуудын ард иргэдийн сайн сайхан амьдралын төлөө, тэдгээрийн эдийн засгийг сэргээхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ажилладаг ОУВС-ийн эрхэм төлөөлөгчид Та бүхнийг үүсээд байгаа нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж “Хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох”-ын төлөөх шаардлагыг “Цалин нэмүүлэх шаардлага” гэж андуурахгүй байх гэдэгт итгэж байна.
Иймд бид “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоож одоо авч байгаа цалин хөлсийг 2018 оны 2 дугаар улиралд багтаанд 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх” талаар Засгийн газарт тавьж буй шаардлагыг хэрэгжүүлэхэд дээр дурдсан “Хатуу нөхцөлөө зөөлрүүл” гэсэн ШААРДЛАГА-ыг 15000 эмч, ажилтны гарын үсэг бүхий 541 хуудас баримтыг хавсаргав.
Шаардлагын хариуг 2018 оны 05 дугаар сарын 28-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн болно.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо
2018.05.23
ОУВС болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт шаардлага хүргүүллээ
2018 оны 05-р сарын 24 өдөр, 08 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
