Улаанбаатар хотын захын байршлуулад байрлах дунд сургуулиудаас Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр сургууль нь гурван дүүргээс хүүхдүүд хүрэлцэн ирж суралцдаг онцлогтой сургууль аж. Үүний хажуугаар 2018 оны хичээлийн шинэ жилд тус сургуулийн барилга дахин төлөвлөлтөд орж байгаа тул сурагчид ойролцоох бусад сургуулиудад шилжин суралцахаар болжээ. Үүнээс улбаалаад 19 дүгээр сургуулийн сурагчид хоёроос гурван автобусыг дамжин сууж хичээлдээ явах нөхцөл үүсээд байгаа юм байна.
НИТХ-аас батлан гаргасан автобусанд цахим картаар зорчих журамд, “Оюутан, сурагчдын смарт карт нь оюутан болон сурагчийн үнэмлэхийн хамт хүчинтэй байна” хэмээн заасан байдаг. Харин эрх бүхий ажилтан шаардлагатай үед зорчигчоос биеийн байцаалтыг шаардахад оюутан сурагчдад оюутан, сурагч гэдгийг нь тодорхойлох, гэрчлэх үнэмлэх төдийлөн байдаггүй байна. Үүний улмаас зорчих эрхгүй хүн зорчиж байгаа мэтээр карт хураагдах нөхцөл байдал үүсэж, оюутан, сурагчдын нийтийн тээврээр үйлчлүүлэх эрх зөрчигддөг аж.
Тэгвэл энэ асуудлыг шийдэх үүднээс “Сити баз консалтинг” ХХК-иас сурагчдыг үнэмлэхжүүлэх аяныг санаачлан хэрэгжүүлж эхлүүллээ. Сурагчдыг үнэмлэхжүүлэх аяны хүрээнд өнөөдөр “Сити баз консалтинг” ХХК-ийн удирдлагууд Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр сургууль дээр зочилж, тус сургуулийн 1250 сурагчдад сурагчийн үнэмлэхийг гардуулан өглөө.
Энэ үеэр “Сити баз консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Зуундарь, “Ахлах ангийн сурагчдын хувьд оюутнуудтай, насанд хүрсэн залуучуудтай андуурагдаж картаа хураалгах зөрчил их байдаг. Сурагчдыг үнэмлэхжүүлснээр энэ асуудал шийдэгдэнэ. Тийм учраас сурагчид та бүхэн энэхүү үнэмлэхээ смарт карттайгаа цуг үзүүлж автобусаар зорчиж байгаарай” хэмээн онцоллоо.







Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
