Мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийг дэмжигч Виртүс академиас Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол бүжигчин, бүжгийн багш, Засгийн газрын “Мөнгөн мод” шагналтан Т.Содгэрэлийн уран бүтээлийн “Хэмнэл Урлахуй” тоглолтыг 6 дугаар сарын 2-ны үдэш “Корпорэйт” зочид буудлын коцертын танхимд зохион байгуулах гэж байна.
“Хэмнэл Урлахуй” нь монгол үндэсний язгуур урлагийн төрөл бүжиг, тэр дундаа бий биелгээг үндэсний болон орчин үеийн хөгжимтэй хослуулан өвөрмөц хөг, өнгө аясаар гоцолж, урлан бүжих онцгой тоглолт байх болно. Хэмнэлд урлан бүжихүйн зохицлыг DJ хөгжмийн сэт, видео графикийн шийдлээр тодруулж өгөх давуу талтай.
Гоцлол бүжигчин Т.Содгэрэл энэ удаагийн тоглолтоо өөрийнх нь уран бүтээлийн бие даасан тоглолт гэж үзэхгүй байгаа юм. Тэрбээр “Хэмнэл Урлахуй” тоглолт бол мастер бүжиг дэглээч С.Мөнгөнцэцэг, СУИС-ийн тэнхимийн эрхлэгч, бүжгийн багш МУГЖ Д. Энхгэрэл, УДБЭТ-ын балетчин, бүжиг дэглээч Б Одбаяр нарын дэглэсэн язгуур, орчин үеийн шинэ бүжгийг миний бие “Түмэн эх” чуулгын эрэгтэй, эмэгтэй (виртуозо) бүжигчид болон гоцлол тоглолтоор ялгардаг хөгжимчид болох ятгачин, Монгол Улсын Консерваторийн багш, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, цохивор хөгжимчин, “UB dram” нэгдлийн ахлагч Б.Ганхөлөг, эвэр бүрээч, хөгжмийн зохиолч О.Чинбат, Морин хуурын чуулгын хуурч, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Р.Амарбаяр нарын шилдэг хөгжимчид, “Бөртэ” хамтлаг, мөн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, DenebX продакшны продюсор О. Ганболд (Dj OG) нарын ур чадварыг нэгтгэсэн, бүтээлч хамтын ажиллагааны үр дүн байх болно хэмээн онцолж байна.
“Хэмнэл Урлахуй” нь үзэгчдээ дээдэлсэн тоглолт байх болно. Хөгжмийн хэмнэлд урлан бүжиж хүмүүний зүрх сэтгэлийн чанад дахь анирыг чагнаж, мэдрэмжийг тэмтэрч, хүслийг бадраана. Тоглолтыг зорьж ирсэн үзэгчидэд барих бас нэгэн бэлэг бол “IKEBANA” буюу Цэцэг амилуулах урлагаар Япон улсад 14 жил сурч, багшилж уран бүтээлээ туурвиж буй чөлөөт уран бүтээлч Г. Бурмаагийн цэцгийн ертөнцийн гоо сайхныг тайзны урлагтай хослуулсан цоо шинэ, бүтээлч уран бүтээл Монголд анх удаагаа дэлгэн танилцуулагдах болно.
Монголын язгуур болон орчин үеийн бүжгийн урын санг баяжуулан шинэ уран бүтээл туурвиж үзэгчидэд хүргэх боломж олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлж буй ерөнхий ивээн тэгэгч Швейцарийн хөгжлийн агентлагт болон бусад дэмжин хамтарч ажиллаж буй Үндэсний Дуу Бүжгийн “Түмэн Эх” чуулга, Корпорэйт Конвэншн Сэнтр, “Огторгуйн Урсгал” ХХК, Боловсрол ТВ, BCI Printing, “Чингис Хаан Цогцолбор” ХХК, Өнөөдөр сонин, UB LIFE цахим сэтгүүлийн хамт олонд зохион байгуулагч Виртүс академи болон уран бүтээлчид гүн талархал илэрхийлье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд, эрхэм хүндэт сэтгүүлчид та бүхэнд гоцлол бүжигчин Т.Содгэрэл болон гарамгай уран бүтээлчдийн хамтарсан “Хэмнэл Урлахуй” тоглолтын мэдээллийг олон нийтэд түгээж дэмжиж байгаад талархал илэрхийлье.
Зохион байгуулагч Виртүс академи

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
