БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх бодлогын хүрээнд байгаль хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангах, ёс заншлаа дээдлэх багц ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын нэг хэсэг нь өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх юм. “Ногоон паспорт” аяны хүрээнд хог хаягдлыг ялгах дадал хэвшлийг сурагчдаар дамжуулан олон нийтэд түгээх зорилгоор “Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг бүтээх” уралдааныг зарлаж эхний 3 байрыг шалгаруулсан билээ. Тэргүүн байр болох нийслэлийн Баянгол дүүргийн 28-р сургууль дээр “Хаягдал зай хураагуур цуглуулах эхний хайрцаг”-ыг байршууллаа. Арга хэмжээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төийн удирдлагууд болон Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Бямбасүрэн нар оролцсон юм.

Ерөнхий боловсролын сургуулиудад хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг байршуулснаар аюултай хог хаягдлыг зөв зохистой хаях мэдлэг олох, ахуйн хог хаягдалтай холихгүй, тусад нь хаяж хэвших зөв дадал бий болох юм. Иймээс тус сургуулийн “ Эко” клубын сурагчид өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд байгаль эх дэлхийгээ хайрлаж, зөв дадалд суралцахыг уриаллаа.
-Нийслэлийн БГД-ийн 28-р сургуулийн 11-б ангийн сурагч У.Намуун
Өнөөдрийн “Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг”-ыг манай сургууль дээр байршуулж байгаад баяртай байна. Цаашдаа аюултай хог хаягдлыг зөв зохистой хаях мэдлэг илүү олон хүнд хүрэх байх. Бусаддаа уриалж хэлэхэд хог хаягдлаа зөв зохистой хаяж, гудамж талбайд нус цэрээ хаялгүй соёлтой байхаас гадна өөрийн амьдарч буй хүрээлэлдээ цэцэрлэгжүүлэлт хийж байхыг хүсмээр байна.
-Нийслэлийн БГД-ийн 28-р сургуулийн 9-в ангийн сурагч Г.Алуа
Миний бодлоор сургууль бүрт 3 ширхэг хогын сав байршуулж, түүндээ хог хаягдлаа ангилан хаяж байвал байгаль орчинд илүү ээлтэй байх болов уу гэж бодож байна.
Цаашид “Ногоон паспорт” аянд нэгдсэн Нийслэлийн сургуулиудаас 150 сургуульд энэхүү хайрцагыг байршуулах юм.





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
