Сүүлийн жилүүдэд хууль бусаар техникжсэн нинжа нар байгаль дэлхийг сүйтгэн, хууль бусаар ашигт малтмал олборлох, усны ундаргыг бохирдуулах, мод бэлтгэх зэрэг гэмт хэрэг, зөрчлүүд ихээр гарах болсон. Энэ хууль бус үйлдлийг тухайн орон нутгийн засаг захиргааны нэгж, аймаг, сумын засаг дарга, удирдлагууд дорвитой арга хэмжээ аваагүйн улмаас улам газар авсаар байна. Зарим хууль бус олборлолт нь бүр тухайн сумын засаг дарга нарын бизнес болж хүртэл хөгжсөн мэдээлэл цахим орчинд их явах болсон.
Тэгвэл хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн хор уршигийг иргэд, олон нийтэд таниулан, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа аж. Энэ ажлын хүрээнд Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагч нар хууль бус техникжсэн нинжа нарыг газар дээр нь барьж, хууль бус үйл ажиллагааг нь ИЛРҮҮЛЭН шалгаж байгааг газар дээрээс нь сурвалжилсан талаар мэдээлэл өчигдөр орой цацагдлаа. Мэдээллийн эх сурвалжаар шалгалт хийхэд техникүүдээ ойд нуугаад өөрсдөө зугтсан дүр зургууд байсан гэлээ. Шалгалтын багийнхны хэлж буйгаар “Дрон нисгэх үеэр нэг эксковатор ажиллаж байснаа биднийг харангууд байхгүй болчихлоо. Тэр эксковатор замыг эвдээд дээшээ ойгоор зугтаж яваад шалгалтынханд баригдсан. Шалгалт явж байна гэх мэдээлэл маш их хурдацтай тархаж байна. Энэ мэдээллийг хоорондоо дамжуулан бүгд үйл ажиллагаагаа зогсоож байна. Түүнчлэн Тарганы ам гэдэг үзэсгэлэнтэй газрыг зүгээр там болгожээ. Там гэж хэлэхэд ч хэцүү байна. Цаашаагаа хичнээн км үргэлжилсэнийг бүү мэд. Тиймээс хууль хяналтын байгууллагаас эрчимжүүлсэн шалгалтуудыг тасралтгүй хийж байна. Цаашид ч хийх болно” гэлээ.
Эдгээр хууль бусаар зөрчил гаргасан бүлэг этгээдүүдийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна. Тус аяны хүрээнд иргэдээс ирсэн мэдээллийн дагуу цаг алдалгүй шуурхай хяналт шалгалтуудыг мэргэжлийн байгууллагуудын зүгээс хийж байгаа юм байна.
Мөн Сэлэнгэ, Хүдэр, Ерөө, Бугант, Дархан уул аймгийн Шарын гол, Хонгор, Могойт, Галагтай, Харгана зэрэг газруудад шалгалт хийсэн бөгөөд хууль бусаар их хэмжээний модыг сүйтгэж, тайрсан мөн уул уурхайн олборлолт хийсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлэн шалгах ажиллагаа хийгдэж байгаа аж.
Эх орон газар дэлхийгээ хайрладаг хүн бүр хүрээлэн буй орчны эсрэг гарч болзошгүй үйлдлийг ТАСЛАН ЗОГСООХ үйл ажиллагаанд НЭГДЭХИЙГ мэргэжлийн байгууллагуудын зүгээс уриалж байна.
Дашрамд дурьдахад Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 13.4% хувьд нь 2018 оны 3 сарын байдлаар 3615 лиценз олгогдож уул уурхайн үйл ажиллагааны улмаас 27063 га талбай эвдэгдсэн гэсэн тоо мэдээлэл байдаг.
ШУУД ҮЗЭХ:
|
Эх сурвалж: Үнэн худлын дэнс нэвтрүүлэг
|

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
