Өглөө олгосон зөвшөөрөл өдөр цуцлагдаж, хувийн хэвшлийн хөрөнгө, цаг хугацаагаа зарцуулсан бүтээн байгуулалтыг өнөөдөр хэнэг ч үгүй нураах хэмжээнд төрийн шийдвэр үйлчилж байна. Ой санамжаа алдчихсан гэлтэй ийм орон гаран шийдвэрээс болж хэчнээн иргэн, аж ахуйн нэгж хохирч байгааг тооцоолох аргагүй.
‘Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ’ гэдэгчлэн төр засгийн эрх бүхий байгууллагаас газар эзэмших, ашиглах, байшин барилга барих зөвшөөрөл олгоогүй байхад хувийн хэвшлийнхэн хүч түрээд байшин барьчихдаг юм биш. Бид хуулийн дор ажиллаж амьдарч байгаа шүү дээ. Гэтэл хуулийн дагуу зохих зөвшөөрөл нь олгогдож, ажил эхлэх болохоор энд тэндээс ‘эх дэлхийгээ хамгаалагчид’ гэнэтхэн гараад ирдэг. Тэдний шаардлага, шантаажинд автсан төр засгийн байгууллага өмнөх шийдвэрээ цуцалж, хөрөнгө оруулагчид, иргэд, аж ахуйн нэгжийг хохироохоо ч юман чинээ боддоггүй дүр зураг хэдий болтол үргэлжлэх вэ?
Анхнаасаа зөвшөөрөл өгөөгүй бол хэн ч Зайсан руу, Богд уул руу, төрийн тусгай хамгаалалттай газар руу барилга барих гэж зүтгэхгүй. Төр өөрөө зөвшөөрчихөөд дараа нь иргэн, аж ахуйн нэгжүүдээ хууль зөрчигч мэтээр олон нийтэд ойлгуулж байна.
Энэ дагуу төсөл хөтөлбөр боловсруулж, зураг зуруулж, зөвшөөрөл хүсч үйл ажиллагаагаа эхлүүлсэн хувийн хэвшлийг төр нь бусадтай нийлж хараан зүхэх юм. Хэрвээ эхнээсээ хэнд ч зөвшөөрөл өгдөггүй байсан бол хэн ч тусгай хамгаалалттай гэх газарт үйл ажиллагаа явуулахыг хүсэхгүй гэдгийг дахин онцолмоор байна.
Өөрөөр хэлбэл, төр шийдвэр гаргадаг. Тухайлбал, Зайсангийн аманд 2001-2012 оны хооронд 168 ААН нэгжид газар ашиглах зөвшөөрөл олгосон байдаг. Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд үе үеийн нийслэл, дүүргийн удирдлагуудаас нийтдээ 14 мянга гаруй нэгж талбарын зөвшөөрөл олгосон байдаг. Үүнээс онцгой хамгаалалтын бүсэд 894 объект, энгийн хамгаалалтын бүсэд 500 орчим барилгын асуудал байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд асан Н.Батцэрэг дээрх бүсэд газар ашиглах зөвшөөрөл хүссэн 63 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших зөвшөөрөл өгчээ.
Харин БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол 2015 онд иргэдийн газрын гэрчилгээг олгох шийдвэр гаргасан байна. Үүний дагуу өнгөрсөн хугацаанд 600 гаруй өрхөд газар ашиглах гэрчилгээг нь олгож, мөн дараагийн сайд Н.Цэрэнбат 60-д н газарт зөвшөөрөл олгосон гэсэн мэдээлэл байна. Ер нь ойролцоогоор Богд хан уулыг тойроод 2,000 гаруй иргэн газар эзэмших, ашиглах зөвшөөрөл авсан байдаг байна.
Хэн нэгэн сайд дарга зөвшөөрөл өгч, газар олгодог. Харин өөр нэг нь гарч ирээд зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагаа явуулж буй иргэнийг хууль зөрчигч болгодог. Ийм сул дорой, итгэл үнэмшилгүй төрийн шийдвэрээс болж хувийн хэвшлийнхэн туйлдаж гүйцлээ.
Тэгвэл бизнес эрхлэгчид элдэв хоч нэр авахгүй, нийгэмд ад үзэгдэхгүйн тулд зүгээр л сууж байх ёстой гэсэн үг үү. Ийм тохиолдолд хэн улс орныг хөгжүүлэх вэ, хуулийн дагуу хэн аялал жуулчлалын зориулалт бүхий орчин үеийн нөхцөл шаардлагад нийцсэн байшин барилга барих, Монгол улсад гадна, дотнын зочдын нүүрийг талхлах бүтээн байгуулалтыг хэн хийх вэ?
Ж.БАТ

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
