Монгол улсын хүндэт мэргэн Даржаагийн Жамбын нэрэмжит үндэсний сурын хүүхдийн харваа 6 сарын 1-нд 21 дэх жилдээ үндэсний сурын талбайд болох гэж байна.
Д.Жамба нь үндэсний сурын харвааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн бөгөөд ялангуяа хүүхэд багачуудыг сургах, эртний уламжлалт нум сум урлах арга ухааныг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх үйлст олон жил зүтгэжээ.
Түүний нэрэмжит хүүхдийн сурын харваа нь жил бүр Хүүхдийн баярын өдөр буюу 6 дугаар сарын 1-нд болдог уламжлалтай бөгөөд хот хөдөөгийн харваач хүүхдүүдийн оролцох хамгийн дуртай тэмцээн нь юм.
1998 онд уг тэмцээнийг харваачийн том хүү, Монголын хүүхдийн нэрт зохиолч Жамбын Дашдондог анх санаачилсан бол эдүгээ харваачийн үр хүүхдүүд, ач зээ нар нь ивээн тэтгэж, Монголын үндэсний сурын холбоотой хамтран уламжлал болгон зохион байгуулсаар байна.
“Нумандаа ч мэргэн, номондоо ч мэргэн яваарай” хэмээх харваач Д.Жамбын захиас үг нь тэмцээний уриа үг болсоор байна.
Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй эхний таван байрыг 4 насны ангиллаар тус тус шалгаруулахын хамтаар хамгийн хол харвасан хүүхдийг “Есүнхэй мэргэн”, хамгийн мэргэн оносон хүүхдийг “Эрхий мэргэн”-ээр шалгаруулах зэрэг олон сонирхолтой тэмцээн явуулдаг нь үзүүштэй болгодог юм.
Тэмцээний талаар холбогдох утас:
Жамбын Сүнжидмаа 99100430
Дашдондогийн Боролзой 99018026


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
