Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт анх 1925 онд Женевт зохион байгуулагдсанаар 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, Монгол Улс 1952 оноос эхлэн “Хүүхдийн баяр”-ын энэ өдрийг жил бүр тэмдэглэж иржээ.
Баярын өдрийг тохиолдуулан “Ирээдүйгээ сүүгээр мялаая” уриатай арга хэмжээ болж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Мустафа Синасер нар баяр хүргэн үг хэлж, энэ үеэр тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан 50 шилдэг хүүхдэд бэлэг гардууллаа.
Бэлэг гардуулах ёслолд УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Монголын сүүний нэгдсэн холбооны удирдлагууд оролцов.
Монгол Улсын нийт хүн амын 36.3 хувь буюу 1.2 сая нь хүүхдүүд. “Ирээдүйгээ сүүгээр мялаая” уриатай арга хэмжээний хүрээнд улс орны хойч үе болсон бяцхан үрсэд сүү, тараг бэлэглэсэн нь мөн энэ өдөр Дэлхийн сүүний өдөр давхцаж буйтай холбоотой.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ энэ оны нэгдүгээр сард “Сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих уриалга”-ыг гаргаснаа онцлоод өнөөдөр хүүхэд багачуудын маань 80-90 хувь нь шүд цоорох өвчлөлтэй байна. Сүү ихэд хэрэглэсэн хүүхэд бие бялдар өсгөлүүн, чадал тэнхээтэй болдгийг бидний үеийнхэн мэдэх билээ. Тиймээс амин дэм ихтэй монгол цэвэр сүүгээ хүүхдүүддээ хэрэглүүлж заншихыг эцэг, эхчүүддээ захиж байна гэлээ.
Дэлхий дахинаа сүүний өдрийг 18 дахь жилдээ, манай улсын хувьд Монголын сүүний нэгдсэн холбооны санаачлагаар уг өдрийг гурав дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Глобал коммунитс” олон улсын байгууллага болон сүү үйлдвэрлэгчид дэмжиж оролцлоо.
Стратегийн хүнс болсон сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүний биед нэн шаардлагатай амин дэмүүд болох кальци, витамин D, уураг, фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисуудыг агуулдаг бөгөөд монгол хүний хараа хурц, шүд бөх, бие чийрэг, дархлаа сайтай байдаг нь монгол малын сүү, цагаан идээгээ өргөн дэлгэр хэрэглэж байсантай холбоотой ажээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
