2001 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхийн сүүний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэжээ. Одоогоор дэлхийн 80 орон нэгдээд буй энэ өдрийг манай улс 3 дахь жилдээ тэмдэглэж байна.
Энэ жилийн хувьд “Дэлхийн сүүний өдөр”-ийг “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд “Эх орны сүү, эрүүл хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Сүхбаатарын талбайд болсон уг арга хэмжээг нээж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Мустафа Синасер нар үг хэлж, УИХ-ын гишүүн А.Ундраа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар байлцлаа. Энэ үеэр тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан 50 шилдэг хүүхдэд бэлэг гардуулсан. Мөн 10 мянган ширхэг таргийг хүүхдүүдэд бэлэглэлээ.
Анх 2016 онд Глобал Коммунитс олон улсын байгууллага, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн санаачилгаар ХХААХҮЯ, Нийслэлийн ХХААГ, Монголын сүүний нэгдсэн холбоо, Монголын скаутын холбоо зэрэг байгууллага “Дэлхийн сүүний өдөр”-ийг хамтран зохион байгуулж эхэлсэн. Арга хэмжээний цар хүрээ нэмэгдэж, хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ өсөж байгааг зохион байгуулагчид онцолж байна.
Үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг хүүхэд, багачууд гэлтгүй хүн бүр өдөр тутам хэрэглэж, амьдралын зөв дадалд суралцахыг уриалж байна.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
