Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өчигдөр өсвөрийн шатарчдын төлөөлөл болсон хүүхдүүдийг Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд хүлээн авч уулзаад амжилт гаргасанд нь баяр хүргэлээ.
2018 оны дөрөвдүгээр сарын 20-29-нд Албани улсын Дуррис хотноо болсон “Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д 40 орны 387 шатарчин хүүхдэд оюун ухаанаа сорьсноос Монгол Улсаас 29 шатарчин оролцож, хос алт, хос мөнгө, хос хүрэл медаль хүртсэн байна.
“Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ий “Стандарт” төрөлд медаль хүртсэн тамирчид:
- 13 хүртэлх насны охидын ангилалд “Төв” клубын тамирчин, тус тэмцээний Хошой аварга, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Даваахүүгийн Мөнхзул түрүүлж, алтан медаль, Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер цолны болзол хангасан байна.
- 11 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд “Цэцэн нүүдэл” клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Лхагважамцын Очирбат түрүүлж алтан медаль
- 9 хүртэлх насны охидын ангилалд “Төгс нүүдэл” клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Хүчбаярын Есүгэн 2-р байрт шалгарч мөнгөн медаль
- 9 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд “Гоби чесс” клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Баттулгын Тэнүүнболд 2-р байрт шалгарч мөнгөн медаль
- 7 хүртэлх насны охидын ангилалд “Занданшатар” клубын тамирчин Наранболдын Содгэрэлт 3-р байрт шалгарч хүрэл медаль, Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолны болзол
- 9 хүртэлх насны охидын ангилалд “Гоби чесс” клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Гантулгын Лхагважэд 3-р байрт шалгарч хүрэл медаль тус, тус хүртсэн байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
