Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Спейшл Майнз компаний хамт олон Баянхонгор аймгийн Баян-Овоо сум болон уурхайн үйл ажиллагаа явуулж буй Баян-Овоо сумын Мандалхайрхан 1-р багийн 600 гаруй хүүхэд багачуудад зориулан “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Спейшл Майнз компаний уурхай дарга ноён Пол Тиллей, Баян-Овоо сумын засаг дарга Ж.Хатанбаатар болон Иргэдийн хурлын дарга н.Орхонтуул, Сургуулийн захирал х.Энхзаяа болон бусад албаныхан оролцлоо. Тус компаний зүгээс арван жилийн дунд сургуулийн 5,9 дүгээр төгсөх ангийн сурагчид, өндөр настан ээжүүдээ гарын бэлгээ гардуулан, хүрэлцэн ирсэн бүх хүүхэд багачууд, ээжүүддээ үнэгүй амттанаар үйлчилж, урлагийн тоглолтоор бэлэг барилаа. Компанийн зүгээс тус арга хэмжээг зөвхөн сум дээр хийгээд зогсохгүй 6 дугаар сарын 02-ны өдөр мөн Мандалхайрхан 1-р дүгээр баг дээр тусгайлан хийснээрээ онцлог байлаа.
Энэ өдөр тус сумын хүүхэд багачууд нэг өдрийг инээд хөөр, дуу хуур, тоглоом наадамтай хөгжилдөн өнгөрүүлж байгаад баяртай байгаагаа эцэг, эхчүүдийн зүгээс хэлж байлаа.
Арга хэмжээний үеэр Спейшл Майнз компаний уурхайн дарга ноён Пол Тиллей хэлэхдээ “Манай байгууллагын зүгээс хариуцлагатай уул уурхайн зарчимыг баримтлан ажилладаг. Тиймээс энэ зорилгынхоо хүрээнд орон нутгийнхаа иргэд рүү чиглэсэн олон зөв нийгмийн ажил, төслүүдийг тогтмол дэмжин ажилласаар ирсэн. Тухайлбалсүүлийнгурванжилийнхугацаандулс, ороннутгийнтөсөвтнийт 3 тэрбум гаруйтөгрөгийнтатварынорлоготөвлөрүүлснээсгаднанийгмийнхариуцлагаахэрэгжүүлэххүрээндороннутгийннутгийндэд бүтцийн хөгжил, иргэдийн амжиргаагдээшлүүлэх, боловсролынчиглэлээр 800 гаруйсаятөгрөгийнхөрөнгөоруулалтыгхийгээдбайна.Өнөөдөр мөн адил хүүхэд багачуудаа баярынхаа өдрөөр баяр хөөр дүүрэн тоглож, наадах боломжийг бүрдүүлэхийн төлөө энэхүү арга хэмжээгээ зохион байгуулж байна. Хүүхдүүд, эцэг эхчүүдийн зүгээс ч мөн талархан хүлээн авч байгаад бидний зүгээс баяртай байна. Удахгүй болох Баян-Овоо сумын 4 багийн өдөрлөгийнүеэр компанийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна” гэлээ.
Мөн Баян-Овоо сумын засаг дарга Ж.Хатанбаатар хэлэхдээ “Спейшл Майнз компаний хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манай сумын хүүхэд багачуудад зориулан ийм сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаад баяртай байна. Цаашид бид хамтын ажиллагааныхаа хүрээнд нийгэм рүү чиглэсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа”гэсэн юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
