“Монголоо сонсъё” аян Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амжилттай үргэлжилж байна. Эдийн засгийн ухааны доктор, Цогтцэций сумын Ардчилсан намын дарга Г.Цог-Өрнөх тус сумын II сургуулийн төгсөх ангийн нийт 100 орчим сурагчид зориулан “Мэргэжил сонголт”, ” Нутгийн хөгжилд залуусын оролцоо” сэдвээр лекц уншсан байна. Харин СТА,жүжигчин Г.Эрдэнэбилэг “Монгол монголоороо байхын утга учир” сэдвээр ахлах ангийн сурагчидтай чөлөөт ярилцлага хийж, залуучуудын сонирхсон асуултад хариулжээ. Аяны хүрээнд тус сумын ахмадуудтай уулзалт хийж, тэдний санал бодлыг хуваалцав. Уулзалтын үеэр Цогтцэций-Даланзадгад чиглэлийн 59,6км авто замын асуудал, уул уурхайн компаниудыг орон нутаг дахь хамтын ажиллагааг сайжруулах, агаарын бохирдол, тоосжилтыг бууруулах, сумын ЕБС-ийн барилгыг шинэчлэн барих шаардлагатай байгаа тухай ахмадууд илэрхийлжээ.
Үүнээс гадна нутгийн иргэд тулгарч буй асуудлын талаар саналаа хэллээ. Тухайлбал, ундны усыг өндөр үнээр борлуулж байгаа төдийгүй 100 гаруй метрийн гүний дөрвөн худаг ширгэж, усны хомсдол гамшгийн түвшинд хүрснийг дуулгав. Үүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээр дамжуулан нэн яаралтай арга хэмжээ авахыг хүслээ. Түүнчлэнагаарын бохирдол, тоосжилтын асуудлаас үүдсэн өвчлөл ихэсч байгааг тус сумын иргэд хэлж байна. Үүнээс гадна малаа бэлчээх нутаггүй болж, худагнаас болж жирийн малчин амиа алдсан явдал гарсныг ч энэ үеэр хэлж байлаа. Мөн нүүрс зөөдөг тээврийн машинуудаас зам ашиглалтын төлбөрийг маш өндөр дүнгээр тогтмол авдаг боловч засварын ажил огт хийгдэхгүй байна гэв. Иргэдийн уулзалтад нийт 1800 орчим хүн оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм.
Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга, ҮБХ-ны гишүүн Д.Бат-Эрдэнэ Цогтцэций сумын цэцэрлэгүүдийн “Би Би Би” номын санд шинэ номын багцыг бэлэглэсэн байна. Мөн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан 600 гаруй хүүхдэд баярын бэлэг, 150 ахмадад гарын бэлэг гардуулав.
Түүнчлэн намын гишүүд, дэмжигчидтэй хийх дотоод уулзалтад 100 орчим хүн оролцсон бөгөөд намын шинэчлэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, анхан шатны намын гишүүдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлыг хүлээн авч ажиллажээ. Энэ үеэр намын тэргүүний гишүүдийг шагнаж, урамшуулан, шинээр элссэн долоон гишүүнд намын батлах гардуулсан байна. Уулзалтын үеэр гишүүд сонгуулийн бусэнэ үед гишүүдийн оролцоо суларч байгааг сануулаад анхан шатандаа боловсон хүчнийг бэлтгэх асуудал тулгамдаад буйг хэлсэн юм. Түүнчлэн аливаа арга хэмжээ зохион байгуулах үед анхан шатанд санхүүгийн бэрхшээл маш их тулгардаг тухай хэлж байв. Уулзалтад оролцогчдын эдгээр саналыг ҮБХ-ны гишүүд сонсч, тодорхой шийдлийн талаар харилцан санал солилцсон аж. “Монголоо сонсъё” аяны хүрээнд тус сумын иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд оношлогоонд нийт 350 орчим иргэн хамрагджээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
