Хэзээний л дуулсан дуу болгон нь массыг хамарч, хит болж чаддаг авьяаслаг нэгэн залуу бол СТА дуучин С.Бичүү юм. Тэрээр ээлжит уран бүтээл болох Энхрийлмээр нэртэй дуугаа гаргаад удаагүй ч бас л хүмүүсийн сонсох дуртай дууны нэг болоод байна. Тэгвэл шинэ уран бүтээл болоод түүнийг тойрсон элдэв шум хэр үнэн болох талаар ярилцлаа.
-Сайн байна уу? Энхрийлмээр гээд уран бүтээлээ гаргаад сар болох гэж байна. Энэ дуу анх яаж бүтэв. Их мундаг хүмүүсийн хамтын бүтээл байна.
– Маш агууламж өндөртэй, утга уянгын уран бүтээл хийх санаа төрөөд МУСГЗ Ш.Гүрбазар ахтай уулзсан. Гэрэл гэгээтэй, одоо л хайрлахгүй бол оройтохнээ, хайртай хүмүүсээ үргэлж энхрийлж хайрлаж байх хэрэгтэй гэсэн санааг агуулсан шүлэг бичиж өгөөч гэж санал тавьсан. Гүрээ ах маань ч зөвшөөрч ийм сайхан дууны шүлэг бэлэн болсон. Ер нь Балхаа ах Гүрээ ах хоёрын хослол хэзээний л төгс байдаг учраас дууны аяыг МУУГЗ Л.Балхжав ахаараа зохиолгосон. Хөгжмийн найруулгыг МУСТА, Чингис хаан хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Байдраг ах хийж Байдраг студид хоолойны бичлэгэнд орсон. Мөн ERKHES энтертайменттай би Будаггүй уруулын амт, Ээждээ зориулая гээд өөр олон уран бүтээл дээр хамтарч ажилласан байдаг. Тиймээс энэ уран бүтээл дээр ч мөн адил хамтарч ажиллаа. Бас энэ уран бүтээлийг хийхэд гүн туслалцаа үзүүлсэн “Хаан хүнс импекс” компаний хамт олондоо талархал илэрхийлмээр байна.
-Ханиа л их хайрласан, хайртай гэдэг үгийг байнга хэлэхгүй бол оройтохнээ гэсэн утгыг агуулсан их сайхан дуу болжээ гэж сонсогчийн хувьд бодогдож байлаа. Та өөрөө энэ дуугаа дуулж байхдаа юу бодож байв.
-Би өвөл цасны баяраар Хөвсгөл аймагруу тоглолтооор явсан. Тэгээд энэ дууны ая бэлэн байсан учраас машиныхаа хөгжмөн дээр тавиад ирж, очих хоорондоо маш их бэлдэж явсан. Дуулахад маш их хэцүү. Их өгүүлэмжтэй, бас их дотортой, чин сэтгэлээсээ үг бүрийг нь мэдэрч дуулах хэрэгтэй байсан. Угаасаа Балхаа ах, Гүрээ ах хоёр мань тийм даалгавар өгсөн л дөө. Тэгээд маш их бэлдэж байж бичлэгэнд орсон. Хамгийн гол нь энэ дууны үг, аялгуу өөрөө маш их мэдрэмж шаардах, ойлгож дуулахаар хэмжээний байсан.
-Таны 2005 оноос эхлэн гаргасан уран бүтээлүүд дандаа л массыг хамарч, одоо ч хүмүүсийн сонсох дуртай дуу хэвээр байсаар байна. Тэхээр энэ дуу таны бусад уран бүтээлээс юугаараа онцгой байна вэ?
-Нэгдүгээрт миний хамгийн сүүлд гаргасан уран бүтээл гэдгээрээ онцлог байна. Хоёрдугаарт ер нь би шинэ уран бүтээл хийх болгондоо догдолдог. Энэ дуу хүнд хүрээсэй, хүмүүст эерэг мессеж өгөөсэй гэж их боддог. Тэр утгаараа хайр гэдэг мөнхийн сэдэв байдаг. Хүмүүс дандаа л хайр дууллаа гэдэг. Хүн хайрлахгүйгээр, дурлахгүйгээр амьдарч чадахгүй. Хэзээ ч амьдрал нь аз жаргалтай байхгүй. Дандаа л асуудалтай, эд хөрөнгө хөөцөлдсөн амьдрал хэзээ ч явдаггүй. Би аав ээжийн хайр, амраг хосын хайр, ах дүүгийн хайр, багшийн хайр гээд бүх л зүйл хайранд тогтдог гэдэгт итгэдэг. Тиймээс бие биенээ үргэлж энхрийлж байгаасай гэдэг утгаар энэ дуугаа дуулсан. Клипээ ч гэсэн өнгө будгийн хувьд ялгарал сайтай, сайхан болсон гэж бодож байгаа. Миний өмнөх уран бүтээлүүдээс давуу тал нь гэвэл нилээн дуулалт шаардсан. Мэдээж хоёр том хүний хамтын бүтээл учраас чанартай, үг хэллэг болгон нь тод, загвар бус хүнд ухаарал болж хүрэх ёстой гэж бодсон.
-Их л аргадаж дуулсан юм шиг санагдсан. Таны нэг ярилцлага дээр “Би дуугаараа хэлэх гэсэн зүйлээ л хэлдэг. Залууст нөмөр нөөлөг, үлгэр дуурайлал болохуйц дуу хийнэ” гэж хэлсэн байсан. Тиймдээ ч энэ уран бүтээлээ хийсэн байх.
-Түрүүн хэлсэнчлэн угаасаа хайр мөнхийн сэдэв. Миний “Будаггүй уруулын амт” гэдэг дуу аль 13 жилийн өмнө гарсан. Гэтэл одоог хүртэл хүмүүсийн сонсох дуртай дуу байсаар байна. Үүнтэй адил 13 жилийн дараа Энхрийлмээр гээд яриад, дуулаад сууж байх уран бүтээл болоосой гэж хүсэж энэ дуугаа хийлээ. Гүрээ ах бид хоёр үг болгон дээр нь ярилцсан. Хэлж байгаа үг болгон нь хүнд хүрээсэй, тэгэхгүй зүгээр нэг “утсаар ярилаа, чамруугаа залгасан чинь чи минь авсангүй ээ” ч гэдэг юмуу ийм энгийн хэт ядарсан сэдэвтэй дуу хийхийг хүссэнгүй. Харин Энхрийлмээр гээд энэ дуу их утга агууламжтай дуучнаас их мэдрэмж шаардсан бүтээл.
-Дууны клип их өвөрмөц санагдсан. Клипны санааг анх хэн гаргасан бэ?
-Миний эхнэр энэ санааг анх надад хэлсэн. Эхнэр маань ер нь миний уран бүтээлийн хамгийн эхний шүүмжлэгч болоод, хамгийн том зөвлөгч байдаг. Эхнэр маань энэ клипний дүрс эхлээд Гүрээ ах залуу насаа дурсаад дууны шүлгээ бичиж байгаагаар гаргаад цаашаа ая зохиож байгаа, клип өрнөж байгаа гээд энэ дуу анх ингэж бүтсэн шүү гэдэг санааг гаргаад, дундуур нь жижиг зохиомжтой араас нь дуулалттай байвал зүгээр байна. Түүнээс бусад дуунууд бүгд л зохиомжтой байдаг тийм байх хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд л эхнэрийн маань санааг бүгд дэмжээд зураг авалтаа хийсэн.
-Клипэнд гардаг бүжгийн хэсэг их гоё байсан. Та бүжигчин охины талаар яриач.
-СУИС-ын оюутан Хишигдүүрэн гээд бүжигчин охин байгаа. Хамт бүжиглэсэн залууг нь Алдар гэдэг. Хоёулаа үнэхээр мэдрэмжтэй, зүтгэлтэй, аливааг сайн гүйцэтгэлтэй хийнэ гэсэн чин хүсэлтэй хоёр бүжигчин тоглосон.
-Тэхээр зарим нэг сайтуудаар таныг клипэнд тоглосон бүжигчин охинтойгоо учир ургуулсан, нууцхан болздог байсан гэж бичсэн байсан. Энэнд та тайлбар өгөөч.
-За ямарч тийм зүйл байхгүй ээ. Би чинь гэр бүлтэй хүн. Холбоо сүлбээ байхгүй. Би дуугаа дуулсан. Хоёр бүжигчин маань бүжгээ бүжиглээд, найруулгаа хийгээд цогц сайхан уран бүтээл болсон. Ямарваа нэг уулзалт, учралт тийм зүйл байхгүй.
-Шинэ залуу уран бүтээлч болох хүүхдийг дэмжээд явъя гэсэн санаа л байсан гэж үү?
-Тэгэлгүй яахав. Ямарч байсан уран бүтээлдээ оролцуулаад дэмжье гэсэн. Би асуусан л даа. Миний шинэ уран бүтээлд орох гоё бүжиглэдэг охин байна уу гэж. Дүү маань ч надад нэг охин байгаа гээд танилцуулсан. Үнэхээр тэр охины царай төрх тохирч байсан. Тэгээд тэр охинд, чи нэг мундаг бүжиглэдэг хос олоод энэ клипэнд тоглох боломжтой юу? гэхэд нааштайгаар миний саналыг хүлээж аваад энэ уран бүтээлд орсон. Гол нь хоёр бүжигчин маань гоё зохиолтой бүжгээ өөрсдөө дэглээд ирсэн байсан.
-Таны гаргасан дуу болгон хит болдог. Магадгүй хүний чихрүү бус зүрхрүү нь дуулаад байна уу?
-/инээв/ Мэдэхгүй ээ. Би ер нь үг, ая болгоноо мэдэрч л дуулахыг хичээдэг. Сүүлийн үед бүр л их мэдэрмээр санагддаг болж. Анх бол уран бүтээл гэхээр сэтгэлийн хөдлөлөөр ханддаг байсан байх. Сүүлийн үед дууныхаа үгэн дээр их ажиллаж байгаа. Олон юм барьж авалгүйгээр хэдхэн чанартай уран бүтээл барьж аваад түүнийгээ хүмүүст хүргэхийн тулд ажиллаж, уран бүтээлээ гаргаж байна даа.
-Одоо өөр шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?
-Намар энхрийлмээр гэсэн нэртэй тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Тэрнээс өмнө шинэ уран бүтээлүүд цацагдах байх. Хажуугаар нь гуравдахь бие даасан цомгоо дуусгана гэсэн бодолтой байна.
-Сайхан ярилцсан тань баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!
-Баярлалаа
Ярилцсан: М.Март
https://www.youtube.com/watch?v=d9HMPKr1Zdg

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
