Дэлгэр зуны улирал ирж дэнж хотойлгон наадамлах цаг ойртоход униартан цэнхэртэх хангай нутгаа, унаган багын нандин дурсамжаа сэтгэлийн гүндээ тээж төрөлх сум, төрсөн гэр, ижий аав элгэн саднаа санагалзан сууна уу.
Зүүдэн дунд минь сүүмэлзэнэ ээ хө
Зүрх Хөөнгийн бараа юу даа
Нүдэнд тодхон зэрэглэнэ ээ хө
Нүхт Идэрийн дэнж үү дээ
Зүлгэн дундаа цэнхэрлэнэ ээ хө
Зүүн нуур нь зүсрээ юү дээ
Сэтгэлд шивнэн сэрхэрнэ ээ хө
Шивэрт хоолойн шиврээ дээ
Санан санасаар ирлээ хө
Сангийн далай нь даллаа юу
Сэрүүн сайхан хангайдаа
Сэтгэл сэргэж явахад
Сэргэлэн бага насаа дуулж л явна гээд л сумынхаа соёлын төвийн дан цагаан байшиндаа дуу хуур дурсамж яриа дэлгэн хөлсөө сэвэн сэтгэл догдлон баясах халуун дулаахан мөчүүд Шинэ-Идэрт төрж өссөн хүн бүрийн сэтгэлд тодхон буух дүр зураг биз ээ.
Энэ л их амар амгалан агаад сэтгэл догдлуулсан гайхалтай мэдрэмжийг танд мэдрүүлэхээр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс 2018 оны 6 дугаар сарын 10-нд 17:30 цагаас Тусгаар тогтнолын ордонд сумынхаа уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Сайн ноён Хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Соёлын төвийн түүхт 80 жилийн ойд зориулсан “ШИНЭ ИДЭРИЙН УЯНГА” урлагийн тоглолтонд МУГЖ Ө.Уянга МУСТА С.Баянмандах МУСТА Ч.Гомбосүрэн МУСТА Ж.Лхамсүрэн МУСТА Я.Гэрэлчулуун МУСТА Д.Галсанжамц МУТУС Т.Даваадулам МУАА Б.Зоригт Ардын авьяастан Б.Галсайхан Ардын авьяастан С.Чулуунбаатар Ардын авьяастан Ц.Түвшинжаргал Ардын авьяастан Б.Бат-Амгалан Ардын авьяастан Ч.Энхбат Ардын авьяастан Х.Даш-Очир Бүжигчин П.Сүглэгмаа Бүжигчин С.Мөнгөнцэцэг Нарын уран бүтээлчид оролцоно. Улаанбаатар хотод сурч, ажиллаж, амьдарч буй Шинэ-Идэр нутгийн ахан дүүс та бүхнийгээ хүрэлцэн ирж таалан соёрхохыг хүндэтгэн урьж байна.
Шинийн саран дэлгэрсэн
Шинэ-Идэр нутаг минь
Сэрүүн сайхан хангайдаа
Шигтгээ мөнгөн дагина билээ
Шинэ-Идэр сумруугаа хөлгийн жолоо залж нутгаа зорин тэмүүлэх юутай сайхан. Хаа ч явсан нутаг амьтай халуун сэтгэлтэй зон олны минь үргэлжлэл Улаанбаатар хот дахь Шинэ-Идэрчүүд минь ээ.
Төрсөн нутгаа зорин очих шиг сэтгэл дүүрэн жаргалыг хамтдаа мэдэрцгээе.
Холбоо барих утас: 99106216, 88096786, 99041663, 93292939

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
