Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүхт 90 жилийн ой нь тохиож буй Нийслэлийн Өргөө амаржихын хашаанд эмнэлгийн ажилчдын хамт мод тарьсан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мод тарьсны дараа Нийслэлийн Өргөө амаржихын үйл ажиллагаатай танилцсан. Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Анагаах ухааны доктор Г.Баясгалан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эмнэлгийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулахын зэрэгцээ төрөх тасгийн тоног төхөөрөмжийн хангалт, эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцууллаа. Нийслэлийн Өргөө амаржих газар төрөх өрөө хангалтгүйгээс гадна төрөх өрөөний тохижилтийг сайжруулах шаардлагатай байгаа талаар ярьсан юм.. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ өөрөө Нэгдүгээр төрөхөд мэндэлснээ дурсаж, эмнэлгийн зүгээс тавьсан санал, хүсэлтийг цаашдын үйл ажиллагаатайгаа уялдуулан анхаарч ажиллахаа амалсан юм.
Тэгвэл 2018.06.01-ны өдөр Төрийн ордонд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Өргөө амаржих газрыг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнах үйл ажиллагааны үеэр өөрийн хувийн зүгээс амаржих газрын үйл ажиллагаанд зориулж 100 сая төгрөгийг хандивлахаар амалсан юм. Тухайн хандивыг Нийслэлийн Өргөө амаржих газрын хамт олон хэлэлцээд төрөх орнуудаа шинэчлэхэд зарцуулахаар төлөвлөөд байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
