“Монголоо сонсъё” үндэсний аян Төв аймагт амжилттай үргэлжилж байна. Тус арга хэмжээ энэ сарын 06-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд болсон бөгөөд энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааны сэтгэгдлийг сонссон юм.
-Ардчилсан намын ҮБХ-ны гуравдугаар хуралдаанаар “Монголоо сонсъё” аяныг зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэр гарснаар 2018 оны тавдугаар сарын 15-аас зургаадугаар сарын 15-ны хооронд Монгол орон даяар энэхүү аян өрнөж байна. Одоогоор аяны үйл явц 60-70 хувьтай байна. Өнөөдөр гэхэд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд УИХ-ын 28 дугаар тойрог буюу Төв аймгийн Баяндэлгэр суманд “Монголоо сонсъё” аяныг зохион байгууллаа. Иргэд маш оновчтой санал, санаачлагуудыг хэлж байна, өөрсдийн ойлгож, мэдэхгүй байгаа зарим хууль, журмын талаар тодруулж, лавлалаа, эрх баригчдын бодлого, шийдвэрийн талаар чөлөөтэй үзэл, бодлоо илэрхийлж байгаа нь сайшаалтай байна. Малчид руу чиглэж буй төрийн бодлого, хувиар бизнес эрхлэгчдийн асуудал, хадгаламжаас татвар авч байгаа, орон нутгийн хөгжил, малын түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээнд санал, бодлоо илэрхийллээ. Эрх баригчдын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон өнөө үед мөрийн хөтөлбөр нь биелсэн үү, хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр нь хэр оновчтой байгааг иргэдийн амнаас сонсоно гэдэг чухал ач холбогдолтой, амьдралд ойр оновчтой шийдвэр болсон нь өнгөрсөн хугацаанд харагдлаа. Аяны хүрээнд гарсан санал, хүсэлтийг бид бүгдийг нь бичиж, тэмдэглэж аваад салбар, салбараар нь багцалж, эрх баригчдад хүргүүлнэ. Ард түмний амьдралд нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэж эрх баригчид ажиллаж байгаа болохоор бид иргэдийн санал, хүсэлтийг тэдэнд хүргүүлэх ёстой.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
