ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИ сүсэгтэн олондоо номын заллага айлтгаж байна

2018 оны 06-р сарын 08 өдөр, 14 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a3caff72dc51e67879b737c0718ba8ac

Сүсэгтэн олон та бүхэндээ номын заллага айлтгаж байна.

Бурхан шашны Гэлүгвийн ёсны 3 тэргүүн ламын нэг  “Сэра жүмэ” хийдийн Хансүр Жанзэ Цорж Госог Ринбүүчи монголын сүсэгтэн олонд зориулан Базарсад бурханы жанан хайрлаж дээдийн номын айлдвар айлдана.

Базарсад бурхан /мөн очир баатар сэтгэлт Доржсэмбэ гэдэг / нь мянган галавын хилэнц түйтгэрийг нэгэн агшинд арилгахуйн охь манлай бурхан болой.

Доржсэмбэ бурханы авшиг хүртэж, бясалгал хийн тарнийг нь урин уншиж 4 хүч буюу Гэмших хүч, Хорих боомтлох хүч, Шүтээний хүч, Бүхнийг ерөндөгт үйлдэх хүч эдгээрийг үүсгэж наманчилсанаар тэргүүлэшгүй цагаас хураасан хилэнц нүгэл, алдас унал, гэм бүгдийг арилгаж, цаглашгүй буяныг хураах увидастай.

Хаана:  Корпорейт зочид буудал конвейшн центр, концертйин их танхимд болно.

Хэзээ: 2018.06.09-ний 10:00-13:00 цагт
2018.06.10-ний 13:30-16:30 цагт

Холбоо барих утас: 98627799, 98989805

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх