Өнгөрсөн дөрөвдүгээр сард сэтгүүлч М.Наранбаатар, иргэдийн шударга шүүх” Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт нар хэвлэлийн хурал зарлаж “Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн 36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг “Хурд” групп-д өөрийнхөө гарын үсгээр өгсөн” гэх ноцтой мэдээллийг дэлгэсэн.
Харин Б.Чойжилсүрэн үүнийг үгүйсгэж, “НӨАТ-ын 36 тэрбум төгрөгийн буцаан олголт аваагүй, М.Наранбаатар гэх хүн санхүү ойлгохгүй, мэдэхгүй учраас тийм мэдээлэл тараасан” гэх тайлбарыг хийсэн.
Үүнтэй холбогдуулан, М.Наранбаатар Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнг сэтгүүлчидтэй бас өөртэй нь хамт өглөөний цай уухыг хүссэн байна. Энэ тухайгаа тэрбээр өөрийн фэйсбүүктээ нийтэлжээ.
Тодруулбал, “Чойжилсүрэн гишүүнийг өглөөний цайнд урьсаны дараа ажлын албанаас нь ярьж байна гээд 8011 11.. дугаараас холбогдлоо.
– Дарга өөрийг чинь ордонд ирж уулзаач ээ гэж байна гэнэ.
Миний хувьд,- Ордонд уулзаад яахав, надад “хувийн уулзаа” байхгүй, өглөөний цай хамт ууя л гэсэн, газраа товлочихоод өдөр, цагаа хэлье гэлээ…
Энэ бямба гарагт буюу 6-р сарын 9-ний өглөө 9.30 цагаас (Ажлын өдрүүдэд завгүй л гэх байлгүй) хамтдаа цайлъя, Чойжоо гишүүн ээ.
Талбайн зүүн талд “Хөх-Үүр” гээд нэг эвтэйхэн газар байна. Таныг гараар хийсэн боорцог, шинэхэн өрөм гээд “монгол өглөөний цай”-аар дайлъя.
Цайлангаа НӨАТ, татвар гээд бас бус юмны тухай ярилцъя. Надад асуух, тодруулах юм ч байна. (Тэгэхдээ би Тосон бумбын нуруу, нүүрс зөөдөг машин энэ тэр гэж халихгүй ээ).
Таныг хүрэлцэн ирнэ гэж найдаж байна. (Ажлын албаны хүн чинь – Манай гишүүн очино гэсээн гэж хэлсэн шүү).
Сэтгүүлч нөхдийгөө бас өглөөний цайнд урьж байна. Хүрэлцэн ирээрэй…
FB найзууд минь миний энэ постыг эрхэм гишүүн болоод мэргэжил нэгт нөхдөд минь хүргэж туслана уу. Баярлалаа” гэжээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
