ОХУ-ын Зам, тээврийн сайд Евгений Иванович Дитрих болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж буйтай холбогдуулан ЗТХ-ийн Дэд сайд Б.Цогтгэрэл, ИНЕГ-ын Нисэх буудлуудын бодлого, зохиуцуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар нарын төлөөлөгчид өнөөдөр Чингис хаан ОУНБ-д угтаж авсан юм.
Зочид Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн иржээ.
ОХУ-ын Тээврийн сайд Евгений Иванович Дитрих нь Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй өнөөдөр үдээс өмнө Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр байгуулсан даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, олон жилийн турш яригдсан энэ хэлэлцээрийг амжилттай байгуулахад өндөр хувь нэмрээ оруулж байсанд нь талархал илэрхийлсэн байна.
Мөн ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих Монгол Улсад хийж байгаа айлчлал нь одоогийн албан тушаалынх нь анхны гадаад айлчлал бөгөөд баримт бичигт гарын үсэг зурсандаа баяртай байгаагаа хэлжээ. Түүний дурдсанаар ОХУ-ын тээврийн салбарт зургаан сая хүн ажиллаж, 17 тэрбум ам.долларын ажил, үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ нь тус улсын нийт экспортын 1/3 хувийг эзэлдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин тээврийн салбарын экспортын орлогыг 2024 он гэхэд хоёр дахин өсгөх бодлого баримталж байгаа юм байна. Тиймээс энэ бодлого, цаашдын үйл ажиллагаа нь Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсад үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа ноён Е.И.Дитрих яриандаа дурав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихд хандан анхны айлчлалаар олон жил яригдсан хэлэлцээрт гарын үсэг зурж, тээврийн салбарын хамтын ажиллагаанд ахиц гаргасанд баяр хүргэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байх он жилүүддээ хэлэлцээрийг амжилттай байгуулж, өнөөгийн үр дүнд хүргэхийн тул ОХУ-ын Тээврийн сайд нартай нягт хамтран ажиллаж ирсэн талаараа хэлж, цаашдаа ч ноён Е.И.Дитрихтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ хэллээ.
Мөн ОХУ-БНХАУ худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэх зорилго тавьсныг дурдаад Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгож, Монгол Улсаар дамжин өнгөрөх ачаа, тээврийг нэмэгдүүлэх зэргээр хэлэлцээрийг ажил хэрэг болгохын тулд тууштай ажиллана гэсэн байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
