Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр боллоо.
Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай” 11 дүгээр магадлалтай холбогдуулан Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас гаргасан хүсэлтийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэцийн дээрх магадлалаар нэр бүхий 12 шүүгчийг албан тушаалд нь буцаан томилоогүйтэй холбогдуулан эрх нь зөрчигдсөн тухай маргааныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлэхээр тогтоосон байсан юм.
“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Монгол Улсын Дээд шүүх хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй” байхаар заасан. Иймд хуулиар харьяалал тогтоогоогүй, өөрөөр хэлбэл, УИХ-аас тусгайлан хууль баталж харьяалуулаагүй маргааныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим анхан шатны журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.
Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож, холбогдох шүүхэд шилжүүлнэ” гэжээ. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дээрх магадлалд “… Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлүүлэхээр тогтоосугай” гэсэн нь Үндсэн хуулийн цэц хэргийн харьяаллын зэрэгцээ шүүхийн харьяаллыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай хамт тогтоосон байна” гэж Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас үзжээ.
Иймээс Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай” 11 дүгээр магадлалаар шилжүүлсэн асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд буцаахаар тогтов.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
