Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчид болон олон улсын хүн ам зүйн бодлогын мэргэжилтнүүд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Төрийн ордонд 2018 оны зургадугаар сарын 12-нд зөвлөлдөх талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн чадавхийг бэхжүүлэх: Насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх нь” сэдэвтэй тус зөвлөлгөөнийг Монгол Улсын Их Хурлаас НҮБ-ын Хүн амын сан, Азийн хүн ам, хөгжлийн нийгэмлэг, Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбоотой хамтран зохион байгуулж байна.
Зөвлөлгөөнд Ази, Номхон далайн бүсийн Япон, БНХАУ, Малайз, Тайланд, Индонез, Филиппин, Бангладеш, Энэтхэг, Лаос, Ардчилсан Солонгос, Шри Ланк, Вьетнам зэрэг 13 орны 30 гаруй зочин төлөөлөгчид, Монгол Улсын Их Хурлын гишүүд оролцох гэж байна.
Төлөөлөгчид Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын дөрвийнх нь талаар тухайлбал,
• Эрүүл мэнд, сайн сайхан амьдралыг дэмжих тухай 3 дугаар зорилт,
• Жендерийн эрх, тэгш байдлыг хангах тухай 5 дугаар зорилт,
• Тэгш бус байдлыг арилгах тухай 10 дугаар зорилт
• Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх тухай 17 дугаар зорилтуудыг хэрэгжүүлэх тухай ярилцах ажээ.

Хэвлэлийн бага хурлыг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг нээж хэлсэн үгэндээ, энэхүү уулзалт зөвлөлгөөн нь парламентчдад өөрсдийн улс орнуудын туршлагыг хуваалцаж, бусдаас суралцахаас гадна тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр үр дүнтэй бодлого, хөтөлбөрийг боловсруулахад Засгийн газар болон бусад хамтрагчидтайгаа улам сайн хамтран ажиллах боломжийг олгоно гэв.
Дараа нь Азийн Хүн ам, хөгжлийн нийгэмлэгийн ахлах менежер Хитоми Цүнэкава үг хэлэв. Тэрбээр дэлхийн олон орон, бүсүүдэд төрөлтийн тоо эрс буурч, хүн амын насжилт нэмэгдэн, Ази, Номхон далайн бүсэд энэхүү хүн ам зүйн шилжилт хурдацтай явагдаж байгаа ч дэлхийн хүн амын тоо 1968 оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, энэхүү өсөлт XXI зууны хагас хүртэл үргэлжлэх хандлагатай байна. Дэлхий даяар төрөлт нь нөхөн үржих боломжоос хэтэрхий доогуур түвшинд хүртэл багассан нь хүн амын насжилт өндөр болоход нөлөөлж байна. Ази, Номхон далайн бүс нутагт хотжилт болон эдийн засгийн өсөлт хурдацтай явагдаж байна. Олон орны хэдэн зуун сая хүн хэдхэн арван жилийн дотор ядуурлаас ангижирсан ч жендерийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхах явдал, өсөн нэмэгдэж буй баян ядуугийн ялгаа, улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд залуу хүмүүсийг үл тоомсорлох байдал хэвээр байна. Эдгээр асуудлыг Улаанбаатарт зөвлөлдөх болно гэлээ.

Тайландын Вант улсын парламентын гишүүн, хүн ам хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форумын ерөнхий нарийн бичгийн дарга Жетн Сиратранонт Тогтвортой хөгжлийн зорилтуудыг батлахаас өмнө дэлхий дахинд мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж байсан. Аль ч зорилтууд хүн ам зүйн асуудал чухлаар тавигдаж ирсэн. Хүн ам зүйн хөгжлийг хэд хэдэн зүйлд ангилан үздэг. Тухайлбал, залуучуудад хөрөнгө оруулах, тэдний бэлгийн болон нөхөн үржихүйн асуудал, нийт хүн амын насжилтын асуудал энд багтдаг бөгөөд маргааш яг энэ сэдвүүдээр Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дуу хоолойг сонсохоор танай сайхан оронд анх удаагаа ирээд байна гэсэн юм.
Сэтгүүлчдэд өгсөн мэдээллийн төгсгөлд НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара хүн ам ба хөгжлийг ярихдаа амьдралын мөчлөгүүдэд үндэслэхээс гадна амьдралыг бүхэлд нь буюу цогцоор нь авч үзэх ёстой гээд хүн ам зүйн шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэхэд чиглэсэн хүн амын бодлогыг боловсруулахдаа охид, эмэгтэйчүүд, залуучуудын эрхийг хүндэтгэх тал дээр Засгийн газруудтайгаа хамтран ажиллахыг парламентчдад уриалж байна гэлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
