Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд “Монголоо сонсъё” аян амжилттай үргэлжилж ард, иргэдийн санал, бодлыг сонслоо. Аяны хүрээнд иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, ахмадуудын үгийг сонсч, гарын бэлэг өгсөн байна. Уулзалтын үеэр иргэд олон асуудлын талаар санал, бодлоо илэрхийлжээ. Тухайлбал, эрх баригчдад итгэл алдарсан төдийгүй Засгийн газрыг тарааж, шинэчлэл хийх хэрэгтэй гэв. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид ялангуяа сувилагч, асрагч нарын цалинг нэмэх шаардлагатайг анхааруулсан юм. Түүнчлэн том оврын машин газрын хөрсийг эвдэж, малын бэлчээрийг үгүй хийж байгаа тул хатуу хучилттай автозам түүний арчлалт, шинэчлэлийн асуудлыг уулзалтын үеэр иргэд хөндөж байлаа. Үүнээс гадна арилжааны банкны зээлийн хүү өндөр байгааг бууруулах, уул уурхайн бүсийг хуулийн хүрээнд шинэчлэн зохицуулалт хийх шаардлагатай байгааг ч сануулж байсан юм. Аяны хүрээнд тус сумын иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгсөн бөгөөд 150 гаруй иргэнийг хамруулжээ. Үүнээс гадна урлагийн тоглолт зохион байгуулж, иргэдийн дундаас азтан тодруулсан аж. Аяны хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнд давхардсан тоогоор Баян-Овоо сумын нийт 500 орчим иргэн хамрагдсан байна.
Амлалтаасаа буцсан УИХ, Засгийн газрыг тараах хэрэгтэй гэв
2018 оны 06-р сарын 11 өдөр, 16 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
