Ардчилсан намаас “Монголоо сонсъя” аян орон даяар өрнөж байна.
Энэ аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын удирдлагууд УИХ-ын 65-р тойрог буюу 12,13,14,15-р хорооны иргэдтэй өнгөрөгч амралтын өдрүүд буюу зургадугаар сарын 09, 10-нд уулзалт өдөрлөг зохион байгууллаа.
Аяны хүрээнд эрүүл мэнд, боловсрол, хот тохижилт, төрийн үйлчилгээний хүнд суртал, татвар хураамж, банкны зээл зэрэг иргэдийн амьдралд тулгарч буй бүхий л асуудлаар санал хүсэлтийг авч эрх баригчдад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дэд дарга Батхуяг иргэдтэй уулзаж ярилцан саналыг сонслоо.
Уулзалтын үеэр “Монголоо сонсъя” аяны хүрээнд иргэдээс татвар, хураамжийг судалгаагүй гэнэт нэмж, иргэдийн амьдралд дарамт учруулж байгаа, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, төрийн байгууллагаас гарч буй бодлого, шийдвэр тооцоо шийдвэр муутай улмаас төсвийг үр ашиггүй үрсэн, амьдралд нийцэхгүй байгаа талаар маш их санал, хүсэлт гарсан байна. Хоол хүнсний аюулгүй байдал, агаар, хөрсний бохирдол болон иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх оношилгоонд хамрагдалт хангалтгүйн улмаас Монгол Улс хорт хавдараар өвчилж, нас барсан иргэдийн тоогоор дэлхийд тэргүүлж байгаа. Тийм ч учраас хорооны иргэдэд энэ удаагийн өдөрлөгөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, хорт хавдрын талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Жишээ нь Чингэлтэй дүүрэгт иргэдийн 60-иад хувь нь ЭМ-ийн даатгалд хамрагддаггүй байна. Эдгээр бүх иргэдийг ЭМ-н даатгалд даатгуулж, урьдчилан сэргийлэх оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулж чадвал нас баралтын зонхилох шалтгаан болох хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Иймд иргэдээс гарсан саналын дагуу ЭМ-ийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт оруулж, хуулийн төсөл санаачлах саналыг УИХ-дахь АН-ын бүлэгт хүргүүлэхээр боллоо.







Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
