Алга болсон 2 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна

2018 оны 06-р сарын 13 өдөр, 11 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
35151330_1744214375647908_7220765658747764736_n

2018.06.08ны өдөр 2 настай охин ээж, эгч, дүү нарынхаа хамтаар малдаа явж байсан бөгөөд ээж нь дүүг нь аван уул өөд гарсан хойгуур 6 настай эгч нь тэр хоёрын араас охиныг үлдээн явжээ. Харин буцаад ирэхэд охин үлдсэн газраасаа сураггүй алга болсон байж. Нутгийн иргэдийн хэлж буйгаар алга болсон гэх тухайн газар нь хад чулуу, нүх ихтэй газар аж. Алга болсон охиныг эрэн хайх ажиллагаанд аймгийн Засаг даргаар ахлуулсан онцгой комисс болон Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж байна.
Иймд Мардайн зам дагуу нутаглаж байгаа малчид, иргэд хөдөлмөрчид та бүхэн алга болсон охиныг харж үзсэн хүн байвал доорх утсаар холбогдож мэдээлэл өгнө үү
Холбоо барих утас: 89141129,8877806

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх