Дотуур байрны хүүхдүүдийн зуслан цугларалт боллоо

2018 оны 06-р сарын 13 өдөр, 12 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
35168736_1712612255487679_7590017569281540096_n

Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Норвегийн Тусламжийн Байгууллагатай хамтран Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн зуны зуслан цугларалтыг Ховд аймгийн Дуут сумын Нэвт амралтын газарт зохион байгууллаа. Зуслан цугларалтад Ховд амйгийн 15 сумын 60 гаруй хүүхэд оролцож 3 өдрийн сургалтаар хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, оролцоо гэж юу вэ, чөлөөт цагаа хэрхэн үр дүнтэй өнгөрөөх вэ, харилцаа хандлага, цахим орчны хор нөлөө, үерхэл нөхөрлөлийн харилцаа, нөхөн үржихүйн эрүүл мэнд, ялгаатай байдал болон үе тэнгийнхний дарамт дээрэлхэлт сэдвээр оролцооны аргаар шинэ шинэ мэдлэг мэдээлэл авч, харилцан бие биенээсээ суралцаж, тэргүүн туршлагаа солилцлоо.

35264941_1712612495487655_5849481432627412992_o 35166859_1712612385487666_4124111044538793984_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх