Хүүхдийн паркийн тоглоом эвдэрч хүүхдүүд гэмтжээ

2018 оны 06-р сарын 13 өдөр, 17 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
park_2_copy

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн паркийн тоглоом эвдэрч, хүүхдүүд гэмтжээ. Тодруулбал, дөнгөж сая хүүхдүүдийн тоглох дуртай тоглоомуудын нэг пуужин эвдэрч тоглож байсан хүүхдүүд нь гэмтсэн байна.

Энэ талаар хүүхдийн паркад дүүгээ тоглуулж байсан нэгэн нүүр номондоо “Дүүгээ тоглуулах гэж ирсэн биш ямар аймар юм харчихлаа. Нөгөө эргээд байдаг пуужин эргэж байгаад хугараад уначихлаа.  Дотор нь хүүхдүүд байсан. Бөөн цус бурхан минь” хэмээн нийтэлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх