Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат, Ардын Дээд Хурал дахь БНАСАУ-Монголын парламентын бүлгийн дарга, БНАСАУ-ын Дээд боловсролын сайд, Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн захирал Тэ Хён Чөл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
БНАСАУ-ын төлөөлөгчид УИХ-ын даргын урилгаар манай улсад айлчилж байгаа юм.
УИХ-ын дарга М.Энхболд хэд хоногийн өмнө Сингапурт БНАСАУ, АНУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болсонд баяр хүргэж байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ. Тэрбээр уулзалт амжилттай болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, цахилгаан утас илгээснийг тэмдэглээд, “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын ээлжит бага хурал эхэлж буй энэ өдөр найрамдалт БНАСАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байна” гэв.
Түүнчлэн Сингапурын уулзалт болон өнгөрсөн 4-р сард болсон Умард, Өмнөдийн дээд хэмжээний уулзалт, тэдгээрээр хэлэлцэн тохирсон асуудал нь БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ын-ий Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаарх энх тайванч, зоримог, шийдэмгий үйл ажиллагааны үр дүн юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд 70 жилийн түүхтэй хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг онцлоод, хоёр улсын хууль тогтоох байгууллага, Парламент дахь бүлгүүдийн харилцан айлчлал нь хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр “Өнгөрсөн оны сүүлчээр Солонгосын хойгт нөхцөл байдал таагүй байх үед миний бие захирамж гаргаж, УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүүг БНАСАУ-д албан айлчлал хийлгэсэн. Мөн манай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-д албан ёсоор айлчиллаа. Эдгээр нь Монгол Улс бүх түвшинд БНАСАУ-тай хөгжүүлж буй харилцаанд ач холбогдол өгч, уламжлалт найрсаг харилцаагаа хөгжүүлэхийн төлөө тууштай байр суурь баримталж ирсний нотолгоо юм” гэлээ.
Ноён Тэ Хён Чөл хүлээн авч уулзаж, Солонгосын хойгт энхийг сахиулах талаар БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ий гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, баяр хүргэсэнд талархал илэрхийлээд “Энэ онд БНАСАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, манай хайрт удирдагч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны 30 жилийн ой тохиож байна. Эдгээр ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүд харилцаагаа цаашид гүнзгийрүүлэх, улам идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Тэрбээр эдийн засгийн хүндрэлийг даван туулж, улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлж, тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөгөөд, “Энэ оны 4-р сард Пёньян хотноо БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ий удирдлага дор болсон Солонгосын Хөдөлмөрийн Намын бүгд хурлаас улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд бүхий л хүч, анхаарлаа төвлөрүүлэх шийдвэрийг гаргасан. Манай ард түмэн өөрийн хүчинд тулгуурлан эдийн засгаа эрчмтэй хөгжүүлэхийн зэрэгцээ боловсрол, шинжлэх ухаан, техникийн салбарт томоохон ололт амжилтад хүрэхийн төлөө хөдөлмөрлөж байна” гэв.
Ноён Тэ Хён Чөл “Солонгосын хойгт нааштай, өөдрөг өөрчлөлт гарч байгаа нь бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд энх тайвныг эрхэмлэдэг манай удирдагч Ким Жөн Ын-ий тууштай хүчин зүтгэлтэй салшгүй холбоотой юм” гэж тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд боловсролын салбарын уламжлалт харилцаагаа идэвхжүүлж монгол, солонгос залуусыг харилцан сургах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд экспорт, импортыг нэмэгдүүлэх, хамтарсан үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Пёньян-Улаанбаатарын хооронд 16 жилийн өмнө тогтоосон “Найрамдалт харилцаат хотууд”-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Ноён Тэ Хён Чөл хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах талаар УИХ-ын дарга М.Энхболдын гаргаж буй санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлж, боловсролын салбар, нийслэл хотуудын хамтын ажиллагааны хүрээнд ойрын үед хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн, тус бүлгийн гишүүн Ж.Ганбаатар, Б.Саранчимэг, БНАСАУ-ын АДХ-ын депутат, Пёньян хотын Чихэр, боовны үйлдвэрийн дарга Пак Хён Рёл, АДХ-ын Байнгын хорооны ажилтан Хен Жөн Үнь, Жөнь Ген Жөн нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2018.06.14

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
