Рио Тинто компаниас мэндчилгээ ирүүллээ

2018 оны 06-р сарын 21 өдөр, 18 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC0346-1024x683-702x336

Онцгой байдлын албаны өдрийг тохиолдуулан Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Д.Мөнхтүшигээс баярын мэндчилгээ ирүүлсэн байна.

  Мэндчилгээнд:“Онцгой байдлын ерөнхий газрын албаны нийт офицер, ахлагч, ажилтан, алба хаагчдад баярын мэнд дэвшүүлж, Онцгой байдлын албанд техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Улаанзагалмайн нийгэмлэгтэй хамтран нисдэг тэргээр ус болон хөөсний холимгоор гал унтраах зориулалттай гурван хөнөгийг дагалдах хэрэгслийн хамт хандивлах завшаан олдсонд баяртай байдаг билээ.

Хүнд нөхцөлд ажиллаж, иргэдийн амь нас, эд хөрөнгө, байгаль орчин, соёлын үнэт зүйлийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргйилэх, аврах, туслах үйлст үргэлж бэлэн байдаг албаны эрэлхэг зоригт эрчүүд, эмэгтэйчүүдэд дахин баярын мэнд хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх