ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэдэх “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөл”-ийн санаачлагаар Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улс орны хэмжээнд сурталчилж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр Хууль сахиулах их сургуулийн Соёл, урлагын танхимд боллоо.
Энэхүү зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Байгаль орчны газар бусад төрийн байгууллагуудын төлөөлөгчид болон аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн гишүүд оролцож байна.
Улсын хэмжээнд Цагдаагийн байгууллагад жилд дунджаар 25-30 мянга орчим гэмт хэрэг бүртгэгддэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг” 2013 онд 337, 2014 онд 287, 2015 онд 228, 2016 онд 165, 2017 онд 330 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. 2017 оны эхний 04 сарын байдлаар улсын хэмжээнд 62, энэ оны эхний 04 сард 113 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 51 нэгжээр буюу 82.2 хувиар өссөнөөс мөн хуульд заасан ”Хууль бусаар ашигт малтмал олборлох”, 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргүүд 117-125 хувиар тус тус өссөн байна.
Иймд зөвлөгөөнөөс дараах үр дүнг хүлээж байна. Үүнд:
- Аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нарыг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд гишүүн байгууллагуудынхаа оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэн, бэхжүүлэх, хамтарсан ажлын төлөвлөгөө гарган ажиллаж, хэрэгжилтыг хангах талаар идэвх, санаачлага гаргах,
- Аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл орон нутгийнхаа хэмжээнд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах,
- Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар баримталж буй бодлого, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль (1997) болон тус хуулийн 19.1 дэх тухайн жилд шүүхийн шийдвэр биелүүлэх, замын хөдөлгөөний болон хэв журмын зөрчлийг арилгах чиглэлээр улсын орлого болгосон, торгох ял ногдуулж төсөвт тушаасан мөнгөний 40 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан дараагийн жилийн орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ, 19.2 дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийг аймаг, нийслэлийн батлагдсан төсөв дээр нь нэмж олгох замаар төвлөрүүлж, сум, дүүргийн Засаг даргад гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн байдлыг харгалзан хуваарилж зарцуулна зэрэг заалтуудыг онцгойлон анхаарч, хэрэгжүүлэн ажиллах талаар үүрэг чиглэл өгч
- Тус зөвлөгөөнөөс хамтарсан уриалга, зөвлөмж гаргаж холбогдох талуудад хүргүүлж ажиллахаар төлөвлөөд байна.
Зөвөлгөөнийг Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Хууль сахиулахын их сургууль хамтран зохион байгууллаа.
|
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|














2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
