Хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийнхэн төрөлх үйлдвэрээ хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийн хүрээнд техник технологийн олон шинэчлэл хийж байна. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн босгон дээр Беларусь улсад үйлдвэрлэсэн БелАЗ-75131 маркийн 130 тоннын даацтай, 1600 морины хүчин чадалтай хөдөлгүүр бүхий өөрөө буулгагч гурван автомашиныг хүлээн авлаа.
Гурван давхар байшингийн дайтай энэ аварга техникийн урт нь 12, өргөн нь долоон метр, дугуйн радиус нь гурван метр. Өөрийн жин нь 120 орчим тонн. Эрдэнэт үйлдвэрийн засварчид, гагнуурчид энэхүү аварга техникийг тавхан хоногт угсарч тохируулж, ашиглалтад өгснөөр өнөөдөр эрдэнэс тээвэрлэх их ажилдаа гарлаа. Ийнхүү шинэ белазууд ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэр 30 БелАЗ автомашинаар хүдэр тээвэрлэж байна. Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсон 1978 онд 40 тоннын даацтай БелАЗ-540А маркийн 17 машинаар 624 мянган метр куб уулын цул тээвэрлэж, 3,2 сая тонн ачаа эргэлт хийж байсан бол эдүгээ уулын цул тээвэрлэлт 38 дахин, ачаа эргэлт 63 дахин нэмэгджээ.
Мөн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хүдэр нунтаглах хоёрдугаар тээрмийг 24 жилийн дараа сольж өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Украйн улсад үйлдвэрлэсэн МШЦ маркийн уг тээрмийг БНХАУ-ын “NHI” маркийн тээрмээр сольж , суурилуулсан юм. Уг тээрэм нь цагт 285-295 тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай аж. Тээрэм суурилуулах угсрах ажлыг тус цехийн Засварын хэсгийн өндөр ур чадвартай ажилтнууд хугацаанаас нь 10 хоногийн өмнө хүлээлгэн өглөө. Ийнхүү баялаг бүтээх их үйлсийн гол зэвсэг болсон бөмбөлөгт шинэ тээрэм өнөөдөр нүргэлж эхэллээ. Тээрэм хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ: Бид үйлдвэрээ ирэх 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд техник технологио шинэчлэх олон ажил хийж байна. Энэ хүрээнд хийж буй томоохон ажлын нэг нь тээрмийн шинэчлэл. Тоног төхөөрөмжийг суурилуулах, угсарч, тохируулах ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн оюунлаг инженерүүд, “алтан” гартай, “бурхан” ухаантай ажилчдаараа бахархаж байна. Энэхүү тээрэм үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгнө гэдэгт эргэлзэхгүй байна гэж онцлов.
Нунтаглан баяжуулах хэсэгт жилд таван сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай хам баяжуулалтын нэгдүгээр шугамыг шинэчлэн өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Финлянд улсын OUTOTEC фирмийн нэгдүгээр шугам 2000 оноос 17 жил гаруй ажилласан бөгөөд тус фирмийн ОК-100 баяжуулах машинаар шинэчлэн өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. “Энэхүү ажлын хэсгүүд нь урьдынхыг бодвол эрчим хүч бага зарцуулах бөгөөд металл авалтыг өсгөх давуу талтай, орчин үеийн дэвшилтэт техник юм. Эхний үеийн лабораторийн туршилтаас харахад бидний хүлээлт үр дүнгээ өгсөн. Энэ ажлын хэсгүүд элэгдэлд тэсвэртэй, 7-8 жил засвар хийхгүй дүр зураг харагдаж байна” гэж Нунтаглан баяжуулах хэсгийн дарга Д.Отгон ярилаа. Шинэ техник технологи хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч бөгөөд Ерөнхий инженер Т. Батмөнх “Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нэмэгдэж, бүтээмж дээшлэхийн хэрээр техник технологийн шинэчлэл тасралтгүй явагдах ёстой. Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу бид цаашид ч техник технологийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлнэ” гэв.
Я.ЭНХТУЯА





















Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
