Нэгдүгээр ангид орсон жаахан хүүхдүүдийг тосон авсан тэр нэгэн жил. Ангид маань хүүхдүүд шулганалдан гүйлдэж хичээл номоо хийх нь их л сайхан харагддаг байжээ. Бүгдээрээ өөр өөр газраас бас ээж аавын гараас дөнгөж ирсэн хэдий ч хичээлдээ анхааран хичээж буй нь нүднээ илт. Тэдний дотор Мурата хэмээх нэгэн хөвгүүн л их дэггүй, өмссөн хувцас нь хиртэй, хичээл ном нь замбараагүй, халтар учраас бусдаас андашгүй илт ялгардаг байлаа.
Би энэ хүүгийн талаар өгүүлэх гэсэн юм л даа. Залуухан багш байхдаа хөтөлдөг байсан тэмдэглэлийн дэвтрээ сөхлөө. Эхний хуудаснаас эхлээд л Мурата хүүгийн тухай бичжээ.
…Нэгдүгээр ангидаа их эрч хүчтэй, найрсаг, хичээл номондоо ихэд хичээдэг… гэсэн бол хоёрдугаар ангид: Ээж нь өвчтэй учир өглөөний цай ундаа хүү өөрөө бэлтгэдэг. Тийм болохоор өдөр бүр хоцордог. Хиртэй хувцастай бас нойрмог ирдэг. Мурата гуравдугаар ангид: Ээжийнх нь өвчин улам хүндэрч өглөө бүр эмнэлэг явдаг учир хичээл дээр ядарч унтаж орхидог. Улмаар ээж нь нас барж, сурах идэвхигүй өдөр бүр сэтгэлээр унасан байдалтай… Мурата дөрөвдүгээр ангид: Аав нь амьдрах итгэлгүй болж архинд оржээ…. гэх зэргээр тэмдэглэл цааш хөвөрчээ.
Хөөрхий дөө, Мурата хүү. Тэгээд яалаа даа байз. Аа тийм. Гэрээр нь очиход хүү аавдаа зодуулсан байсан даа. Тэгэхэд амьдралд итгэх итгэл алдарч байгааг хүүгийн царайнаас би олж харж билээ. Би энэ хүүд цаг гаргахгүй бол… гэсэн бодол толгойд эргэлдэж өөрийн эрхгүй Мурата хүүд тусалхаар шийдсэн юмдаг.
…Мурата күн багш нь маргаашнаас эхэлж оройтож илүү цагаар ажиллах болохоор /үнэндээ илүү цагаар ажиллана гэж худлаа хэлсэн хэрэг /хичээлийн дараа үлдэж давтлага хийж болно шүү гэхэд хүү инээвхийлэн толгой дохилоо. Сургуульд орсноос хойш анх удаа Мурата хүү инээвхийлж байгаа нь тэр юм. Одоо бодоход тэр хүүд итгэл өгсөн учраас, хэн нэгэн түүнд хэрэгтэй байгаа учраас миний хэлсэн үгэнд баярлаж сэтгэл нь дулаацсан юм боловуу гэж боддог юм.
Сургууль дээр үлдэж хичээлээ давтсанаас хойш 7 хоногийн дараа анх удаа Мурата хүү гараа түрүүлэн өргөж, самбарт гарч тоо бодов. Багш болсноос хойш анх удаа энэ өдөр сэтгэл дүүрэн өнгөрч билээ.
Хоёр сарын дараа сургуулийн шинэ жил болов. Хүүхдүүд анги танхимаа гоёж, дуу хуур болон Санта өвгөнөөс ямар бэлэг авахаа ярилцан их л баяр хөөртэй. Яг энэ үед Мурата хүүгээс “Багш танаа” гэсэн хичээнгүйлэн бичиж хаягалсан жижигхэн цэвэрхэн ууттай бэлэг авлаа. Гайхан задлаж үзэхэд тал дундуурхан гоёмсог үнэртэй сүрчиг. Хүүхэд юм хойно талыг нь асгаж дээ гэж бодон хоёрхон дуслыг түрхээд шинэ жилийн баярт оролцоод оройхон Мурата хүүгийн гэрээр нь эргэж орлоо.
Багшаа хэмээн урдаас гүйж ирээд… “Зочилж ирсэнд баярлалаа. Танаас миний ээжийн үнэр үнэртэж байна. Ямар сайхан шинэ жилийн үдэш вэ?” хэмээн баярлан хэллээ. Хүүгээс бэлгэнд авсан тал сүрчиг түүний ээжийнх байсныг би тэгэхэд төвөггүй ойлголоо.
Өвлийн хүйтэн сар шувтарч, хаврын Сакура цэцэглэх цагаар сургуулийн төгсөлтийн баяр болов. Уг баяр дээр хүүхдүүд эцэг эхдээ захидал бичиж, түүнийгээ олны өмнө уншиж танилцууллаа. Уйлах нь уйлж, баярлах нь баярлаж, инээх нь инээж байх ийм үед Мурата хүү бусдын адил захидлаа дэлгэлээ.
“Багш аа, танд баярлалаа. Та миний ээжийг орлож байсан хамгийн ачтай хүн. Та надад итгэл хайрласан. Би өөрийгөө таны хүү гэж боддог .Та бол хамгийн гайхалтай хүн. Баярлалаа, багшаа”.
Сэтгэл нэг л хачин болж орхив. Энэ хүү сайн сайхан яваасай, аз жаргалтай болоосой гэж дотроо залбирч суулаа.
Ингээд 6 жилийн дараа нэгэн ил захидал ирлээ. “Маргааш ахлах сургуулийн төгсөлтийн баяр. Үнэндээ би дунд сургуульд багш таньтай тааралдсан хувь тавиландаа үргэлж баярлаж талархаж явдаг. Таны ачаар хичээл номоо сайн хийж тэтгэлэг аван ахлах сургуулиа төгсөж байна. Би удахгүй их сургуульд дэвшиж суралцана. Бүүр эмч болох хүсэлтэй байгаа. Мурата хүүгээс тань” гэж бичсэн түүний захидлыг уншаад өөрийн эрхгүй Мурата хүүгээр бахархлаа.
Түүнээс хойш 10 жилийн дараа бас нэгэн захидал ирлээ. “Багш тандаа энэ өдрийн мэндийг хүргэе. Багш таныгаа бурхан гэж бодож дээдэлж явдаг шүү. Би их сургуулиа төгсөөд одоо нэгэн эмнэлэгт эмчээр ажиллаж байгаа. Ээж маань өвчнөөр нас барсан, аавдаа зодуулж байсан зовлон шаналал гээд олон шалтгаан энэ мэргэжлийг сонгоход хүргэсэн, багшаа. Тандаа баярлаж явдаг шүү. Та биеэ бодож байгаарай! Мурата”.
Ашгүй дээ энэ хүү амьдралд хөл алдахааргүй болж. Одоо миний санаа амрах нь дээ. Түүнээс хойш хоёр жил өнгөрөхөд шуудангаар гоёмсог өнгийн хуримын хагаки/ил захидал/ ирлээ. “Хаврын дулаахан өдрийн мэндийг эрхэм багш тандаа хүргэе. Хувь заяаны учирлаар тантай холбогдож өдий зэрэгтэй яваадаа ихэд талархаж явдаг юм. Маргааш миний хуримын ёслолын өдөр. Таныгаа урьж байна. Заавал ирээрэй. Ээжийн минь суух ёстой байсан тэр эрхэм суудалд та минь суугаарай. Ээжийн минь оронд ээж болсон таныгаа хүндэтгэн ёсолсон Мурата. Нээрээ багшаа таныг ээжээ гэж дуудаж болох уу” гэжээ.
Нүдэнд нулимс цийлэгнэж ямар ч үг гарсангүй. Тиймээ амьдрал гэж итгэл дээр жигүүрлэвэл хичнээн сайхан юм бэ гэж бодлоо. Чи бол аль хэдийн миний хүү шүү дээ гэж сэтгэлдээ хэллээ.
Хүнд өгөх итгэлээс хичнээн сайхан зөв эерэг зүйлс гардагийг эндээс харж болох юм. Сасамото багшийн яриаг сонсоод амьдралдаа алдаж байгаа хэн нэгэндээ итгэл сэтгэлээр дэмжиж туслаж байвал энэ хахир нийгэм дулаахан сайхан болдог юм байна гэж бодогдлоо. Сасамото сэнсэй хүүтэй болсон энэ гайхалтай түүх итгэлээс эхтэй ажээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
