Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Үндэсний хөгжлийн газартай хамтран “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалтыг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газар, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, Германы хамтын ажиллагаа / GIZ /, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын бизнесийн зөвлөл, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяртай ярилцлаа.
–Монголын эдийн засгийг бүтээж буй иргэд, баялаг бүтээгчид хөтөлж байдаг. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос бизнес эрхлэгчдийг дэмжсэн ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Манай баялаг бүтээгчдийг дэмжих холбоо гишүүддээ үйлчилдэг. Улаанбаатар хот, 21 аймагт салбар хороо байгуулан гишүүдээ дэмжиж ажиллаж байгаа.Мэргэжлийн холбоод үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж энэ салбарын хөгжилд гар бие оролцохгүй бол, мэргэжлийн бус байгууллагууд бидний өмнөөс оролцож асуудлыг шийдээд байгаад нь шүүмжлэлтэй хандаж байгаа. Олон улсын жишигт жижиг дунд үйлдвэрлэлийг санхүүгийн болон санхүүгийн бус хэлбэрээр дэмжих бодлого байдаг. Өнөөдөр манай улсад зээл олгож буюу санхүүгийн бодлогоор дэмжиж байгаа.

-Баялаг бүтээгчдэд зориулагдсан зээл эзэддээ хүрч чадаж байна уу? Зээлээрээ ажлын байр нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд хангалттай хүрэлцээтэй байдаг уу?
-Манай улсад 20 гаруй тусгай сан ажиллаж байна. Төслийг хэрхэн шалгаруулж олгох ерөнхий журам нь байгаа ч төгс биш. Төрийн болон ТББ, эрдэмтэн судлаачдыг дутуу хамруулж байна. Эргээд хяналт нь сул, мөн л ил тод биш. Жишээ нь ЖДҮДС-ийн дэмжих зээлийг 5-7 хүний бүрэлдэхүүнтэй хороо шалгаруулдаг. Журмаараа тус бүр нэг, нэг ТББ орж шийдвэр гаргахад оролцох ёстой байдаг. Гэтэл яг ямар нэртэй ТББ биднийг төлөөлж байгаа, мөн яаж түүнийг сонгосон нь тодорхойгүй. Энэ мэдээлэл мөн л хаалттай. Тэгэхээр шийдвэр гаргахад зовлон жаргалаа мэддэг ЖДҮ ийн төлөөлөл байна гэж үзэхэд хэцүү. Зээлээ авлаа гэж үзэхэд тэр хэрхэн хэрэгжиж байгаа, зориулалтын дагуу ашиглаж байна уу? үр дүн гарч байна уу? гэдэг нь бас л бүрхэг. Зээлд хамрагдсан төслүүд 3 сар тутам тайлан ирүүлдэг журамтай. Гэхдээ энэ нь үнэн бодитой эсэхийг батлахад асуудалтай. Зээл олгох болон хяналтын бүх үйл явцыг шилэн болгох хэрэгтэй. Одоо цахим ертөнц хөгжсөн үед иргэд хаанаас ч хяналт тавих, мэдээлэл авах боломжийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Үүнийг манай холбоо бүх талаар шаардаж ажиллана. Гишүүд ч холбооноос үүнийг хүсэж байгаа. Мөн 1 төслөөр олон сангаас зэрэг зээл авдаг тохиолдол их болсон. Тодруулбал ЖДҮ-ийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийн сан, Сум хөгжүүлэх санд 1 төсөл танилцуулаад 3 сангаас зэрэг зээл авч байна. Энэ бол хуулийн бас нэг гажуудал. Үүнийг засч, залруулах ёстой. Мэргэжлийн холбоодын төлөөллийн хувьд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” энэ асуудалд хатуу шүүмжлэлтэй хандаж байгааг хэлмээр байна.

Зээл олгох болон хяналтын бүх үйл явцыг шилэн болгох хэрэгтэй.
-Баялаг бүтээгчдэд санхүүгийн бус дэмжлэгт үзүүлдэггүй хэрэг үү?
-Манайхаас санхүүгийн бус дэмжлэг үзүүлэхдээ хойрго байгаа. Төр өөрөө худалдан авалт хийх, түүхий эд худалдаж авах, баялаг бүтээгч бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлж байж энэ салбар хөгждөг. Бид зөвхөн зээл олгоод хөгжинө гэсэн ойлголттой 28 жил явж ирлээ.Өнөөдөр санхүүгээр дэмжээд, санхүүгийн бус дэмжлэг байхгүй болохоор доголон хүн шиг л явж байна. Монголд эдийн засаг хүнд байгаа үед баялаг бүтээгчид ачааны хүндийг үүрч байгаа. Гэвч өнөөдөр баялаг бүтээгчдийн үйл ажиллагаа явуулахад таатай эрхзүйн орчин төдийлөн сайн бүрдэж өгөхгүй байна.
Бид зөвхөн зээл олгоод хөгжинө гэсэн ойлголттой 28 жил явж ирсэн санхүүгээр дэмжээд, санхүүгийн бус дэмжлэг байхгүй болохоор доголон хүн шиг л явж байна.
-Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн хууль УИХ аар орсон ч дэмжигдсэнгүй?
-Жижиг дунд, үйлдвэр, үйлчилгээг дэмжих хуулийн шинэчилсэн найруулгад 200 хүртэл ажилтантай, 2,5 тэрбум хүртэл орлоготой бол жижиг дунд үйлдвэрлэл гэж шинэ хуулийн төсөлд заасан байгаа. Бид 2,5 тэрбум хүртэл орлоготой аж ахуйн нэгжээс салбар харгалзахгүйгээр жилд 1 хувийн татвар авч, 1 удаа тайлан гаргах хууль өргөн барьсан ч дэмжигдсэнгүй буцлаа. Татварын 90 хувийг жилийн дараа буцааж олгоно гэсэн заалт одоо мөрдөгдөж байгаа. Энэ заалтаар үйлдвэрлэгчид 90 хувийг буцааж авахын тулд маш их бичиг баримт бүрдүүлэх ажилтай болж эндээс хүндрэл чирэгдэл дагуулна гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Бид өнгөрсөн хугацаанд баялаг бүтээгчдийн дунд олон удаагийн форум хэлэлцүүлэгийг зохион байгуулсан. Үүнээс гарсан санал, санаачлагыг нэгтгэж өргөн барьсан.
Гэсэн ч үйлдвэрлэл эрхлэгчдийн бодит үйл ажиллагаанаас урган гарсан олон бүтээлч саналыг хуулийн төсөлд тусгахгүй байгаад бид харамсаж байна. Маш өндөр хүлээлттэй байсан хуулийн төсөл хуваарийнхаа дагуу 6-р сарын 21, 22-ны өдрүүдэд хэлэлцэх байсан ч хэлэлцсэнгүй. Тэгэхээр Жижиг дунд, үйлдвэр үйлчилгээг дэмжих хуулийн шинэчилсэн найруулга намрын чуулган хүртэл хойшиллоо. Монгол Улс эдийн засгийн хувьд хүндхэн байгаа энэ үед улсын төсвийг нуруун дээрээ үүрч яваа баялаг бүтээгчдийн асуудалд төр ингэж хойрог хандаж байгаад бид харамсаж байна.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
