“Хааны эрэлд 2018” Энхийг дэмжих ажиллагааны Олон Улсын цэргийн хамтарсан сургууль Таван толгой цэргийн сургуулилтын баазад 14 хоног болж, өнөөдөр хааж байна. 16 дахь удаагийн Олон Улсын хамтарсан хээрийн сургуульд 26 улсын цэргийн бие бүрэлдэхүүн оролцов.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хааны эрэлд – 2018” Энхийг дэмжих ажиллагааны Олон Улсын цэргийн хамтарсан сургуулийг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт зочид, эрхэмсэг хатагтай, ноёд оо!
Энхийн үйлсийн зорилго дор нэгдсэн орон орны энхийг сахиулагчид, эрхэм генерал, офицер, ахлагч нар аа!
Та бүхэнд дэлгэр зуны энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье!
Хүн төрөлхтөний түүхэнд анхны төрт улсыг байгуулан, улс гэрээ төвхнүүлж, Их эзэн Чингис хааныхаа нэрээр дэлхийд танигдсан Монголчууд төв Азийн цээжинд дэх өргөн уудам нутагтаа мал сүргээ адгуулан амьдарч, нүүдэлчин соёл иргэншлийн сонгодог төлөөлөл болон оршин тогтнож ирсэн билээ.
Өнөөдөр Монгол Улс даян дэлхийн шударга улс түмэнтэй энх тайвнаар зэрэгцэн оршиж, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний нийгмийг цогцлоон, улс орноо хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна.
Аливаа улс үндэстний хөгжин цэцэглэх үндэс суурь нь дайн самуунгүй, амар амгалан амьдрал юм. Монгол Улс хөгжилд тэмүүлэн урагшлахын зэрэгцээ НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар ухамсарлаж энх тайван, амар амгалан амьдрал үгүйлэгдэж байгаа улс орон, ард түмэнд туслахыг байнга эрхэмлэж ирсэн билээ.
Тиймээс Монгол Улс олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар гаргасан аливаа санал санаачлагуудыг талархан дэмжиж, үйл хэрэгт нь идэвхитэй оролцож ирсэн. Олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин оролцож, өөрийн хувь нэмрээ оруулж байгаа нь үүний нэгээхэн тодорхой жишээ юм.
Монгол Улсын үе үеийн Засгийн газар Зэвсэгт хүчнийхээ энхийг дэмжих ажиллагаанд оролцох эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүрэг гүйцэтгэх чадавхийг бэхжүүлэх, энхийг сахиулагчдын мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар шат дараалсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд манай цэрэг дайчид олон улсад зүй ёсоор үнэлэгдэх боллоо.
Цаашид ч Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд манай улс дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй оролцож, олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэн,энхийг дэмжих чадавхиа улам бүр бэхжүүлэхэд онцгой анхаарах болно.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан алдарт дипломатч Даг Хамершолд нэгэнтээ “…Энхийг сахиулна гэдэг цэрэг хүний хийх ажил биш. Гэвч гагцхүү цэрэг хүн л үүнийг хийж чадна…” гэж хэлсэнчлэн бусдын сайн сайхан, амар тайван амьдралын төлөө эрсдэл дунд алхаж чадах тийм аугаа их сэтгэлийн тэнхээ, хатан зоргийг зөвхөн энхийг сахиулагчид л гаргаж чадна. Тэд байгаль цаг уурын хүнд ширүүн нөхцөлд, амь нас, эрүүл мэндийн асар өндөр эрсдлийн дунд, хүлээсэн үүргээ чин үнэнчээр биелүүлж, энхийг сахиулагч гэх эрхэм нэр алдраа өндөрт өргөсөөр байна. Тэдний дунд Монгол хүн, Монголын энхийг сахиулагчид мөр зэрэгцэн алхаж яваа нь үнэхээр бахархалтай үйл хэрэг юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би “Хааны эрэлд” сургуулийн улс төрийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байдаг юм. Учир нь уг сургууль бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэн өгч байна. Та бүхнийг энэхүү сургуульд оролцсоноороо олон орны мэргэжил нэгт нөхөдтэйгээ харилцан мэдлэг туршлагаа солилцон, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлж, энхийг дэмжих ажиллагааны чадавхиа дээшлүүлсэн гэдэгт итгэл төгс байна.
Энэхүү сургуулийг амжилттай зохион байгуулахад хүчин чармайлт гарган ажилласан нийт энхийг сахиулагчид, туслаж дэмжсэн бүх хүмүүст баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.
Тус сургуулийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн АНУ болон цэргийн алба хаагчдаа илгээн оролцуулсан бүх улс орнуудын төр засгийн удирдлагад Та бүхнээр дамжуулан чинь сэтгэлийн талархал дэвшүүлье!
Энх тайвны төлөө зорилгод нэгдсэн эрхэм энхийг сахиулагчид Та бүхнийг эзэмшсэн мэдлэг, мэргэжлийн ур чадвараараа энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцон олон олон эгэл жирийн гэр бүлүүдэд айх айдасгүй, элэг бүтэн, аз жаргалтай инээмсэглэлийг бэлэглэж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсч, энхийг сахиулах гэгээн үйлсдээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе! гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.






Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
