Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ

2018 оны 06-р сарын 28 өдөр, 17 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
36368823_1910832168976012_2456147356832235520_n

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч А/578 тоот захирамж гаргасан байна. Уг захирамжид Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчимд байх малыг хориглосон бүсээс гаргахыг даалгажээ.

Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн III хэлтсээс өнөөдөр мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан 83 өрхийн 4000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ. Мөн нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн Онцгой комиссын 2018 оны 1 дүгээр хурлын шийдвэрийг биелүүлээгүй таван өрхийн 50 гаруй малыг хорио цээрийн хашаанд шилжүүлээд байна.

Дүүргийн ажлын хэсэг шуурхай ажиллаж, Баянзүрх дүүргийн хэмжээнд захирамжийн дагуу хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж дууслаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх