Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ, түүний хор нөлөөллөөс сэргийлэх нь” сэдэвт семинарыг өчигдөр зохион байгууллаа. Семинарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Жайка, Эрчим хүчний яам, Хавдар судлалын үндэсний төв, НЭМҮТ, Барилга хөгжлийн төвийн төлөөлөл багтсан 100 гаруй хүн оролцов. Хөдөлмөр аюулгүй байдлын эрүүл мэндийн төв нь ажлын байрандаа асбестын тоосонд шууд өртөж буй хүмүүсийг байгууллага тус бүрээр тодорхойлж эмнэлэгтээ бүртгэлжүүлэн хяналтад оруулах ажлыг санаачилжээ. Энэ удаагийн сургалт нь дээрх ажлын эхлэл юм байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв хурлаар дамжуулан асбестын тухай хувь хүн, төрийн үйлчилгээний байгууллагуудад мэдлэг мэдээлэл олгож буйгаараа ач холбогдолтой.

Монгол Улсад асбестын нөлөөнд цахилгаан станцын засварчин, барилгын материал худалдаа эрхлэгч, барилгын ажилчин, шугам сүлжээний засварчин зэрэг ажил мэргэжилтэй холбоотой 4000 гаруй хүн өртөж байгааг ЭМЯ, ЭМШУҮИС-ийн хамтарсан судалгаагаар тогтоожээ. Асбест нь байгаль дээр тархсан гидросиликат, магни, төмөр, кальци, натригаас тогтсон маш нарийн утсархаг бүтэцтэй бутрамтгай чулуулаг эрдэс бөгөөд хүний биед хор уршигтай юм. Асбест агуулсан бүтээгдэхүүн их хэрэглэснээр хүн хорт хавдар тусах аюултай тулгардаг байна. Манай улсын хувьд асбест агуулсан бүтээгдэхүүнийг барилгын материал, эрчим хүч, автомашины сэлбэг, дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлд илүү ашигладаг. Мөн автомашины тоормозны болон хөдөлгөөн дамжуулах дискний жийргэвч үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглаж байгаа нь асбестын тоосонцорт өртөж, өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас асбестыг хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан байдаг. Мөн зарим судалгаагаар асбест нь ходоод, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэх, төдийгүй бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзжээ. Энэхүү хуралд оролцож буй төлөөлөгч Кишикава Шёожиро “Япон улсад асбестын хэрэглээг бууруулах арга хэмжээг авч эхэлсэн. Бид эртээс барилгын материалдаа асбестыг өргөн ашигладаг байсан. Үүнээс үүдэлтэй өвчин эмгэг туссан тохиолдолд тодорхой халамжийг манай улсаас иргэддээ олгодог” гэв. Манай улсад асбестыг анх 1961 оноос эхлэн дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээ, барилгын салбаруудад хэрэглэж эхэлсэн. Тодруулбал, дулааны цахилгаан станцад шугам сүлжээний хоолой шавах, дулаалах, галлах, барилга угсралтад хана тусгаарлах, чигжихэд ашигладаг байна.




Г.Нямсүрэн
Монголын үнэн сонин

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
